Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Мандуул: Хөгжлийн банк “Самурай“ бондын эргэн төлөлтийн эх үүсвэрийг бүрэн бүрдүүлж, Монголбанканд хадгалуулсан

Огноо
Унших
2 минут 33 секунд

Засгийн газрын зүгээс байгуулагдсан "Шүгэл ажиллагаа"-ны ажлын хэсэг өнөөдөр /2023.03.09/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуулаас сэтгүүлчид дараах асуултыг асуулаа.

-Хөгжлийн банктай холбоотой шүүх хурлын процесс ямар байна байна вэ?

-Хөгжлийн банкны шүүх хурлын талаар иргэд буруу ойлголттой байна. Хөгжлийн банк иргэний хэрэг дээр өр, зээлийн асуудлаа төлүүлэхээр тухайн зээлдэгчийг шүүхэд өгдөг. Энэ нь нэг тусдаа ажиллагаа.

Удаах нь АТГ-аас шалгагдаад, прокурор дээр хянагдаад, одоо шүүх хурал нь болох гэж буй эрүүгийн хэргийн шүүх ажиллагаа юм. Аль, аль хэргүүд дээр Хөгжлийн банк хохирогчоор оролцож байна.

Банкны зүгээс иргэний хэргийн асуудал бүрд нотлох баримтыг гаргаж, шүүх хурлыг үр дүнтэй болгохоор ажиллаж байна. Харин эрүүгийн хэрэг дээр аливаа нэгэн авлига, албан тушаалын гэмт хэрэгт хохирогч заавал байх ёстой гэдэг үүднээс Хөгжлийн банк нотлох баримт, тайлбараа өгөөд оролцоод явж байна.

Тиймээс иргэний хэрэг дээр зээлдэгч нартай холбоотой шүүх хурлууд процессынхоо дагуу явж байгаа гэсэн үг. Зарим хэргүүдийн тухайд олон дахин хойшилсон, удааширсан тохиолдлууд гарч байгаа. Бид прокурортой хэргийг хурдасгах тал дээр хамтран ажиллаж байна.

Эрүүгийн хэргийн шүүх хурлын хувьд эрцийн асуудлаас үүдэн хойшилсон. Дөрөвдүгээр сарын 17-нд шүүх хурал товлогдсон байгаа.

-Бондын талаар мэдээлэл өгөөч?

-2023 онд Хөгжлийн банк хоёр бондын эргэн төлөлтийг хийнэ. Нэгдүгээрт, 2013 онд Засгийн газрын баталгаатай гаргасан 30 тэрбум иений "Самурай" бонд. Энэхүү бондыг зээлийн эргэн төлөлтөөрөө өнгөрсөн жил эх үүсвэрийг нь бүрэн бүрдүүлж, Монголбанканд тусгай дансанд иенээр нь хадгалсан байгаа.

Хоёрдугаарт, энэ оны аравдугаар сард төлөгдөх 2018 онд Олон улсад гаргасан 500 сая ам.долларын бондын эргэн төлөлт хүлээгдэж байна. Бид үүнийг хэрхэн төлж барагдуулах зохицуулах тал дээр төлөвлөгөөгөө гаргаж, Сангийн яам дээр ажлын хэсэг байгуулсан байгаа.

3.5 сая хадгаламжийн дансны 97 хувийг 20 сая хүртэлх үлдэгдэлтэй данс эзэлж байна
3.5 сая хадгаламжийн дансны 97 хувийг 20 сая хүртэлх үлдэгдэлтэй данс эзэлж байна
 
ЧУУЛГАН: Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувийг орлуулах тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
ЧУУЛГАН: Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувийг орлуулах тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.