Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иргэний хөдөлгөөнөөс шүүх засаглалыг ард нийтийн санал асуулгаар сонгодог байх саналыг Ерөнхийлөгчид хүргүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 59 секунд

Иргэний хөдөлгөөнүүд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр тэмцэгчид, Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд мөн УИХ-ын гишүүдэд хандаж санал хүргүүлж буйгаа илэрхийллээ.

Тодруулбал, "2019 оны арваннэгдүгээр сард Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулсан. Гэвч УИХ Үндсэн хуульд дахин нэмэлт өөрчлөлт оруулахаар Үндсэн хуулиа зөрчиж байна. Үндсэн хуульд зааснаар, "Монгол Улсын засгийн бүх эрх мэдэл ард түмэнд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, сонгож байгуулсан төлөөллийн байгууллагаараа энэхүү эрхээ эдэлнэ гэж заасан. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар завдахыг хориглоно гэж заасан байдаг.

Мөн "Үндсэн хуулийн 68.2-т ҮХНӨ-ийн асуудлаар УИХ-ын гишүүдийн гуравны хоёр саналаар ард нийтийн санал асуулга явуулж болно" гэж заасан байдаг. Гэтэл УИХ ард түмний Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөнд халдаж, ард нийтийн санал асуулгыг зөрчин Зөвлөлдөх санал асуулга нэртэй аргачлалаар төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархаж байна.

Тиймээс ҮХНӨ оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулж болно гэсэн зохицуулалтын хүрээнд,

  • ҮХ-ийн 6.2-т заасан заалтыг хэвээр үлдээх эсхүл ард түмний өмч мөн гэсэн томъёоллоор,
  • Нэг танхимтай УИХ байх уу Хоёр танхимтай УИХ байх эсэх
  • 1992 оны Үндсэн хуульд огт тусгагдаагүй шүүх засаглалыг ард түмэн шууд сонгодог байх гэсэн асуудлуудаар ард нийтийн санал асуулга явуулах саналыг МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд уламжилж байна" гэлээ.

ШЕЗ: Хорих хугацаанаас нь өмнө  834 хүнийг суллажээ
ШЕЗ: Хорих хугацаанаас нь өмнө 834 хүнийг суллажээ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 0 хэм
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 0 хэм
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.