Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШЕЗ: Хорих хугацаанаас нь өмнө 834 хүнийг суллажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд

Өнөөдөр /2023.02.14/ Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хурлаар 2022 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээллийг танилцууллаа. Мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа, "Өнгөрсөн онд нийт 106,932 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн. Задалж үзвэл, Анхан шатны эрүүгийн хэргийн шүүх 14,202, Иргэний хэргийн шүүх 57,633, Захиргааны хэргийн шүүх 2,096, Зөрчлийн хэргийн шүүх 24,166 байна. Нийтдээ 98,047 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Үүнийг өмнөх 2021 онтой харьцуулж үзвэл:

  • Захиргааны хэргийн шүүхэд хандсан хэргийн тоо 2096 болж өмнөх оноос 18.8 хувиар,
  • Эрүүгийн хэргийн шүүхэд хандсан хэргийн тоо 14,202 болж 17,7 хувиар,
  • Иргэний хэргийн шүүх 57.633 болж 26.8 хувиар,
  • Зөрчлийн хэрэг 24,116 болж өмнөх оноос 9,9 хувиар тус тус өсжээ.

Мөн 834 хүнийг хорих хугацаанаас нь өмнө сулласан, 2,592 хүнийг хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Давж заалдах шатны шүүхийн хувьд,

  • Эрүүгийн хэргийн шүүхэд хандсан хэрэг 9.8 хувь,
  • Захиргааны хэргийн шүүхэд хандсан хэрэг 8.8 хувь,
  • Иргэний хэргийн шүүх 20.5 хувь,
  • Зөрчлийн хэргийн шүүх 35.9 хувиар тус тус өссөн байна.

Хяналтын шатны шүүхэд Эрүүгийн 188 хэрэг, Иргэний 1291, Захиргааны 84 нийтдээ 1563 хэрэг, маргааныг шийдвэрлэжээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй гарсан байна" гэлээ.

Г.Занданшатар: Төрийн хэрэгт оролцож буй иргэдийг мэдлэг, мэдээллээр хангах нь хамгийн чухал
Г.Занданшатар: Төрийн хэрэгт оролцож буй иргэдийг мэдлэг, мэдээллээр хангах нь хамгийн чухал
 
Автобусаар зорчиж байсан ахмад настан “суудлын зөөлөвч“-ийг нь хулгайлжээ
Автобусаар зорчиж байсан ахмад настан “суудлын зөөлөвч“-ийг нь хулгайлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.