Та сошиал орчноос тэр дундаа өдөр тутамдаа өргөн хэрэглэдэг фэйсбүүк хуудаснаасаа магадгүй зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Электрон тамхи нь хүний биеп хортой" "Хорт хавдар үүсгэдэг" "Янжуур тамхинаас илүү хоруу чанар ихтэй" гэх мэтчилэн мэдээллийг харж байсан байх.
Магадгүй үнэн бодитой мэдээлэл түгээдэг гэж итгэдэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дээрх агуулга бүхий мэдээ, нийтлэлийг үзэж, уншиж байсан учраас энэ төрлийн мэдээлэл итгэдэг ч болсон байж магадгүй юм. Тэгвэл электрон тамхины талаарх үнэн, худал эсэх нь эргэлзээтэй эдгээр мэдээллүүдэд иргэд ямар байр суурьнаас ханддаг вэ гэдэг талаар мэдээлэл авлаа.
"Электрон тамхи илүү хортой учраас янжуур тамхиа тат" гэдэг үгийг сонсож байсан. Гэхдээ миний бодлоор электрон тамхи илүү хор багатай
Электрон тамхи нь янжуур тамхинаас илүү хортой гэдэг мэдээлэл цахим орчноор их тархдаг. Гэхдээ гадаадын нэг судалгааг харж байхад янжуур тамхинаас 5 дахин бага хортой, агуулагдаж байгаа никотины хэмжээнээс шалтгаалаад өөр, өөр нөлөө үзүүлдэг гэж мэдэж байсан. Харин уушгийг хатаадаг гэдэг мэдээлэл авч байсан. Ерөнхийдөө янжуур тамхийг бодвол илүү хор нөлөө багатай.
Монголд тэр дундаа цахимаар явж байгаа электрон тамхины талаарх мэдээллүүдийг худал гэж боддог. Яагаад гэвэл хэрвээ хэрэглэж үзэх гэж байгаа бол албан ёсны газруудаас мэдээлэл аваад, мэдээллээ нягталж, судалж үзэх хэрэгтэй байх. Хүмүүсийн хувьд ямар нэг мэдээлэл гарлаа гэхэд тэр асуудалд шуураад итгэчихдэг.
Жишээлбэл, Ахмад настай хүмүүсийн хувьд электрон тамхийг илүү хортой гэж боддог. Би нэг үг сонсож байсан юм. Тэр юу вэ гэвэл, "Электрон тамхи илүү хортой, тэрний оронд янжуур тамхиа тат" гэдэг үг. Миний хувьд электрон тамхи бол янжуур тамхинаасаа хавь илүү хор багатай гэж бодож байна.
Цахим орчноос электрон тамхийг янжуур тамхинаас илүү хортой гэж сонссон
Өөрөө огт хэрэглэж үзээгүй болохоор сайн хэлж мэдэхгүй юм. Гэхдээ хүмүүсийн хэлдгээр сайн, муу гээд янз бүрийн мэдээлэл явдаг. Миний бодлоор муу талтай гэж бодож байна. Электрон тамхинд тодорхой хэмжээний химийн бодис, найрлага байдаг шүү дээ. Тэр найрлагууд нь хүний биед хортой байх.
Энэ мэдээллийг фэйсбүүкээр явж байсан нэг контентоос харж байсан. Үнэн гэдэгт нь итгэж байна.
Видео бичлэгийг үзэх:
Онолын хувьд авч үзвэл электрон тамхи нь шингэнийг ууршуулж байгаа учраас хор багатай байх
Электрон тамхины тухай яг сайн судалж үзээгүй ч бага, сага гадарлаж байна. Янжуур тамхи бол шатааж хэрэглэдэг учраас шууд утааг нь сорж хэрэглэдэг. Түүнээс гадна агуулагдах химийн бодисууд нь их байдаг. Харин электрон тамхи нь шингэнийг сорж, ууршуулдаг учраас арай илүү хор багатай байх. Онолын хувьд янжуур тамхийг бодвол хор багатай байх гэж бодож байна.
Цахим орчноор электрон тамхины талаарх сөрөг сэтгэгдэл, мэдээллүүдийг их хардаг
Тамхины талаар мэднэ. Гэхдээ электрон тамхийг хүний биед сөрөг нөлөөтэй эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим орчноор электрон тамхины талаарх сөрөг мэдээлэл, сэтгэгдлүүдийг их харж байсан. Тийм мэдээллүүдэд итгэдэг. Адилхан хортой байх. Гэхдээ электрон тамхи арай илүү донтуулдаг гэж сонсож байсан.
Иргэд цахим орчноос электрон тамхины талаар сөрөг мэдээллийг их хардаг гэдгээ илэрхийлж байлаа. Зарим иргэдийн хувьд энэ төрлийн мэдээлэл үнэн гэдэгт итгэдэг гэж хэлж байсан бол зарим иргэд нь шүүлтүүртэй хандаж, мэдээллийн үнэн бодитой байдалд анхаардаг гэдгийг ч мөн илэрхийлж байв. Электрон тамхины талаарх сөрөг мэдээллүүд их байдаг нь иргэдийг төөрөгдөлд оруулж байна.
Тийм ч учраас цахим орчноор мөн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа баримт, нотолгоогүй мэдээлэлд шүүлтүүргүй хандахгүй байхыг иргэддээ уриалж, үнэн бодит мэдээлэл авч байхыг уриалж байна.