Ирэх оны 1-р сарын 1-нээс амт, үнэр оруулсан бүх төрлийн тамхин бүтээгдэхүүнийг импортлохыг хориглосноор нийт тамхин бүтээгдэхүүний 70-80 хувийг борлуулахгүй байхаар зохицуулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 32 секунд

Өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн 6.7.16 дахь заалтыг хэлэлцэж, тамхины амтаас бусад бүх төрлийн амт, үнэр оруулагчийг хориглох саналыг дэмжлээ. Ингэснээр гаа (ментол) агуулсан бүтээгдэхүүнүүд ч мөн хоригт хамрагдах болж байна.

Хэрэв хууль эцэслэн батлагдвал 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн жимс, гаа (ментол), чихэр, ундаа, кофе, ваниль зэрэг ямар ч нэмэлт амт, үнэртэй тамхин бүтээгдэхүүнийг Монгол Улсад хууль ёсоор импортлох боломжгүй болно.

Энэ зохицуулалт нь:

  • Янжуур тамхи
  • Халаадаг тамхи
  • Цахилгаан тамхи (vape)
  • Хамрын тамхи зэрэг никотин агуулсан бүх төрлийн бүтээгдэхүүнд хамаарна.

Өнөөдөр Монгол Улсад худалдаалагдаж буй эдгээр бүтээгдэхүүний дийлэнх нь гаа болон бусад амт, үнэртэй байдаг. Тиймээс хууль хэрэгжиж эхэлснээр өнөөдөр худалдаалагдаж байгаа бүтээгдэхүүний 70-с 80 хувь нь цаашид хууль ёсоор импортлох боломжгүй болох нөхцөл бүрдэж байна.

Энэ өөрчлөлт нь хүүхдийн хэрэглээг бууруулах зорилготой гэж тайлбарлагдаж байгаа ч нөгөө талаас хууль ёсны зах зээл, хэрэглэгчдийн сонголт, хууль бус худалдаанд ямар нөлөө үзүүлэх талаар цаашид олон нийтийн анхаарлын төвд байх асуудал болж байна.

Х.Нямбаатар: Би хуулийн байгууллагад тайлбар мэдүүлгээ өгсөн, дуудсан цагт нь морио эмээллээд очно
Х.Нямбаатар: Би хуулийн байгууллагад тайлбар мэдүүлгээ өгсөн, дуудсан цагт нь морио эмээллээд очно
 
Маргааш Улаанбаатарт 24 хэм дулаан, үүлшинэ
Маргааш Улаанбаатарт 24 хэм дулаан, үүлшинэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!