Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Ганчулуун: С.Батдөлийг мөнгө угаасан, татвар төлөхөөс зайлсхийсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, хахууль авсан гэх зүйл ангиудаар шалгаж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 27 секунд

УБТЗ-ын Тээвэр зохицуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг 30 хоногийн хугацаанд цагдан хорих шийдвэр гарсан. Тэгвэл энэ талаар холбогдох албанаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭЦА-ийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Б.Ганчулуун дараах зүйлийг хэллээ.

Тэрбээр, "АТГ болон Цагдаагийн байгууллагын ажлын хэсэг хойшлуулшгүй ажиллагаа явуулж 7,3 тэрбум төгрөгийн дөрвөн төрлийн валютыг бэлнээр хураан авсан. Мөн зургаан орон сууцны гэрчилгээ болон бусад шаардлагатай эд зүйлсийг хураан авсан.

Яллагдагч Б-д эргүүгийн хуулийн 18.6 Мөнгө угаах, 18.3 Татвар төлөхөөс зайлсхийх, 22.10 Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, 22.3 Хахууль авах гэсэн зүйл ангиудаар холбогдуулан шалгаж байна. Мөн нэг сарын хугацаанд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч ажилласан. Цаашид хамтарсан ажлын хэсэг хэргийн нотолгоог зохих бүрэн дүүрэн тогтоох, хуулийн дагуу хэргийг шуурхай шийдвэрлэхээр прокурорын хяналтан дор ажиллаж байна.

Мөн энэ гэмт хэрэг дээр шаардлагатай ажиллагаа бүгд явагдаж байгаа. Цаашид ямар албан тушаалтан, аж ахуйн нэгж холбогдохыг хэлж мэдэхгүй байна" гэв.

С.Чинзориг сайд томуугийн үед хүүхдийн орны ачааллыг зохицуулах тушаал гаргажээ
С.Чинзориг сайд томуугийн үед хүүхдийн орны ачааллыг зохицуулах тушаал гаргажээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд