Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Гэмт хэргийн улмаас бүтэн өнчин хоцорсон хүүхдэд 270 сая төгрөгийг олгох суурь үнэлгээг тавьсан“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 0 секунд

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн "Шүүх шинжилгээний тухай хууль"-ийн талаар өнөөдөр мэдээлэл өгсөн. Энэ үеэрээ тэрбээр "Энэ сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн хуулинд сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх заалтыг иргэн болон эрүүгийн, бусад хуультай нэмэлт өөрчлөлтөөр зохицуулахаар оруулсан. Хуулиндаа сэтгэцэд учирсан хор хохирол гэж оруулсан" гэсэн юм.

Тодруулбал, гэмт хэргийн улмаас нас барсан иргэдийн ар гэрийнхэнд сэтгэл санааны хохирлыг гурван аргачлалаар олгоно.

Нэгдүгээрт, Нас барсан иргэний ар гэрийнхэнд нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнээр олгох суурь үнэлгээг тавьж өгсөн. 82 сая төгрөг.

Хоёрдугаар үнэлгээ, 22 настай иргэн нас барлаа гэж үзэхэд 72 насална гэж тооцоод 50 жил хөдөлмөр эрхэлсэн бол гэж үзэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нугалан 2.750 мянган төгрөг болно. Үүнийг 50 жилээр нь үржүүлээд 137 орчим сая төгрөгийн суурь үнэлгээ гарна.

Гуравдугаарт, гэмт хэргийн улмаас бүтэн өнчирч үлдсэн хүүхдүүдэд энэ аргачлалыг 2 дахин нэмэгдүүлж олгоно. Ингэхээр 137 сая төгрөг маань 260, 270 сая төгрөг болно гэсэн үг. Энэ бол зөвхөн шүүх шинжилгээний байгууллагаас гаргаж тавьсан мөнгөн дүн. Цаашид шүүхийн шатанд тухайн хүний хийж хэрэгжүүлэх боломжтой байсан боломжийг нотолж, шүүх дээр энэ үнэлгээг нэмэгдүүлэх боломжтой.

Мөнгөн дүнг гэм буруутай этгээд барагдуулна. Төлбөрийн чадваргүй хүн байвал ялыг нь нэмэгдүүлнэ" хэмээн тайлбарласан юм.

Энэ баасан гарагт бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна
Энэ баасан гарагт бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна
 
Шөнөдөө -22 хэмийн хүйтэн хононо
Шөнөдөө -22 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.