Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

SOCIAL POP: Ч.Хүрэлбаатар, Б.Энхбаяр хоёр цахим орчинд ТҮНЖИН ХАГАРАВ

Ангилал
Улс төр Social pop
Огноо
Унших
2 минут 7 секунд

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Эдийн засаг, хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нар сүүлийн үед хоорондоо таарамжгүй байгаа. Тодруулбал, тэд чуулган, байнгын хорооны хуралдаанд нэгнийгээ элдвээр хэлж байсан бол өнөөдөр цахим орчинд ширүүхэн муудалцав.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Ч.Хүрэлбаатарын хулгайн мөнгөнөөс шавхруу долоогч “боол”-ууд эзнээсээ цалин авж байж өнцөгөө зөв олж намайг гөвөөчээ❗️Төрийн өмч дэх хулгай, төрийн өмчийн компаний шинэчлэлийг сүүлийн 6 жил тасралтгүй ярьж, энэ чиглэлийн эрх зүйн реформыг УИХ дээр манлайлж байгаа, УИХ-ын ил, хаалттай хурал бүр дээр сүүлийн хоёр жил төмөр зам, нүүрсний нууц гэрээг ил болгохыг нэхэж шаардаж, удахгүй “цөмийн бөмбөг” дэлбэрэх тухай сануулж байсан намайг “Нүүрсний мафи”-чин болгох гэж хөөрхий тэрүүхэн тэндээ их л хичээгээстэй. Наад чинь ер явахгүй. Хэн ч итгэхгүй. Надад нүүрс байтугай юу ч шахаж байсан намтар түүх байхгүй. Нэг ч хүн төрийн өмчийн компанид шахаж, гуйж, оруулж байгаагүй. Яагаад гээч⁉️Та нар шиг хулгайч нарт барьцаалагдахгүй, Та нарыг илчлэх нэр нүүр, зам мөртэй байх гэж тэр. Цаг өөрчлөгдөж байгаа. Ард түмэн тэнэг биш, маш ухаантай, хэрсүү болсон. Хэн тийм болгосон гээч? Та нар" гэсэн юм.

Харин ЭЗХ-ийн сайд, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Хулгайн хэрэг ил болоход хулгайчид, хулгайчдын гар хөл их сандардаг аж. Нэг их удахгүй баригдана даа баригдана та нар. Намайг муу хэллээ гээд би буцахгүй, шантрахгүй. Та нарын бүгдийнх нь ард гарна аа. Харж байгаарай" гэжээ.

Ч.Ундрал: Бодлогын түвшинд төрд ажиллаж буй учраас уран бүтээлээсээ хэсэг чөлөө авсан
Ч.Ундрал: Бодлогын түвшинд төрд ажиллаж буй учраас уран бүтээлээсээ хэсэг чөлөө авсан
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.