Б.Энхбаяр: Нөөцийн мах худалдаалахгүй байсан нь махны үнэд нөлөөлөх зохион байгуулалттай, санаатай ажиллагаа байж болзошгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 52 секунд

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, ганцхан махны үнийн асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргажээ. Уг шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат нар танилцуулав. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр "2500 тонн нөөцийн мах худалдсан баримт бий ч, мах нь байхгүй байна. Компаниудын байгаа гэх 1400 тонн мах сүүлийн нэг сард мах худалдах цэгүүдээр нийлүүлэгдээгүй байна. Тиймээс Засгийн газраас нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэх болон махны үнийг бууруулах тогтоолыг баталлаа.

1400 тонн махыг яагаад худалдаалахгүй байна вэ гэхэд Улаанбаатар хотын Ерөнхий менежерээс "Байж бай" гэх чиглэл өгсөн талаар махны компаниуд танилцуулсан. Тиймээс энэ нь зохион байгуулалттай, зориуд санаатай махны үнийн өсөлтөд нөлөөлөх ажиллагаа байсан байж болзошгүй гэх асуудал яригдаж байна. Мөн нөөцийн мах бэлтгэсэн гэрээт компани нэг иргэнд 216 сая төгрөгөөр мах зарсан, нөөцийн махны тендерт шалгарсан есөн компани дотор нэг иргэний хоёр аж ахуйн нэгж байгаа зэрэг асуудлыг шалгуулна" гэлээ.

Харин ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат "Яг малчдаас бууж байгаа хонины мах нь 18, үхрийн мах 21 мянгаар бууж байна. Хашаанд ороод 1 кг нь 3000,4000-аар болж нэмэгдэж байна. Агуулахад байгаа 1400 тонн орчим хонь, үхрийн махыг 13-15 мянгаар буюу өнөөдрийн байгаагаас 2000-3000 төгрөгөөр хямдруулж дэлгүүрүүдэд нийлүүл гэдэг чиглэл гарч байна" гэлээ.

Ц.Идэрбат: Өнгөрсөн хугацаанд борлуулагдсан нөөцийн махны нэлээдгүй хувь нь И БАРИМТГҮЙГЭЭР ОЛГОГДСОН байна
Ц.Идэрбат: Өнгөрсөн хугацаанд борлуулагдсан нөөцийн махны нэлээдгүй хувь нь И БАРИМТГҮЙГЭЭР ОЛГОГДСОН байна
 
ОХУ-ын “Гэгээн Пантелеймон” эмнэлгийн галт тэрэг ирлээ
ОХУ-ын “Гэгээн Пантелеймон” эмнэлгийн галт тэрэг ирлээ
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!