“Choi Hainzan” продакшны үүсгэн байгуулагч, продюсер, СТА жүжигчин Ч.Ундралтай ярилцлаа. Түүний хувьд Кино урлагийн зөвлөлийн даргаар томилогдсоноос хойш зургаан сарын хугацаа өнгөрсөн байна. Саяхан Кино урлагийн зөвлөл байгуулагдсанаас хойш анх удаа салбарынхан нэг дор чуулж, асуудалтай, ахиц дэвшилтэй зүйлсээ ярилцаж "өнжсөн" юм. Энэ үеэр түүнтэй кино урлагийн зөвлөлийн үйл ажиллагаа, уран бүтээлчдийг дэмжих бодлого зэргийн талаар багахан яриа өрнүүлж амжсанаа уншигч танд хүргэе.