Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр нарийвчилсан төлөвлөгөө гаргах, хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг өглөө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 33 секунд

Баянзүрх дүүргийн Онцгой комисс хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Тухайлбал сайжруулсан шахмал түлшний хэрэглээ ялангуяа ахуйн болон угааны хийн хордлогоос урьдчилан сэргийлэх үүднээс Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” дээрх захирамж болон “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг зэрэг шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамжийг төслийг онцгой комиссын хуралдааны үеэр танилцууллаа.

Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд

- Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Шуурхай штабыг

Засаг даргын тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн

хэлтсийн Агаарын бохирдолтой тэмцэх тасгийг түшиглэн

зохион байгуулах

- Шуурхай штабын бүрэлдэхүүн, үйл ажиллагааны зорилго

чиглэл, ажиллах журмыг тогтоож үүрэг чиглэлээр хангаж

ажиллах

- Сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, угаарын хийн

хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр нарийвчилсан

төлөвлөгөө гаргах, хэрэгжилтийг хангуулж ажиллах

- Түүхий нүүрсний хэрэглээтэй холбоотой хяналт шалгалтыг

тогтмол зохион байгуулах

- Таван толгой түлш ХХК хамтран эрсдэлтэй буюу пийшин

зуухны эвдрэл гэмтэлтэй айл өрхүүдийн судалгааг гаргаж,

засварлаж ажиллах

Зэрэг үүргийг Баянзүрх дүүргийн Онцгой комиссын дарга Н.Баярмөнх үүрэг болголоо.

Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв болон бусад алба хэлтсүүдэд автомашин гардуулан өглөө
Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв болон бусад алба хэлтсүүдэд автомашин гардуулан өглөө
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны хагас жилийн байдлаар 10,777,600 тн нүүрс биржээр арилжааллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.