УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвд “Хьюндай Старекс маркийн автомашин гардуулан өглөө. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор эдгээр автомашинуудыг хүлээлгэн өгч байна.
Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв нь дөрвөн салбар эмнэлэгтэй бөгөөд шинэ автомашинтай болсноор эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй иргэдэд хүргэх, чанар хүртээмж сайжирна гэдгийг хэллээ. Мөн өнөөдөр Олон Улсын эко цэцэрлэгт хүрээлэн болон дүүргийн харьяа хэлтсүүдэд ч автомашин гардуулан өгсөн юм.
Эрүүл мэндийн байгууллагуудыг дэмжих ажлын хүрээнд өмнө нь УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан автомашингүй Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тоёота акуа маркийн автомашин гардуулж өгч байсан юм. Цаашид эрүүл мэндийн салбарт тулгарч байгаа асуудлуудыг үе шаттай шийдвэрлэж ажиллана гэдгийг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан хэллээ.