Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олсон “IPHONE 12” про маркийн утсыг бусдад худалдсан этгээдэд торгох ял оноожээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 51 секунд

Иргэн Хангай найзуудтайгаа зоогийн газарт үйлчлүүлж байгаад тамхины өрөөнд иргэн Ганаагийн мартаж орхисон Айфоне 12 про макс загварын гар утсыг олж аваад, хэн нэгэнд мэдэгдэлгүйгээр өөртөө үлдээж, утсыг бусдад худалдан борлуулсан байна.

Эрүүгийн хуульд зааснаар гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор заасан, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас иргэн Хангайг уг гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Гээгдэл эд хөрөнгө гэж аливаа этгээдийн санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас мартаж орхисон, хаягдаж, гээгдсэн эд зүйлийг хэлэх бөгөөд түүнийг олсон этгээд энэ тухайгаа зохих байгууллагад мэдэгдэх үүргийг хуулиар хүлээлгэсэн бөгөөд шүүгдэгч Хангай нь энэ үүргээ биелүүлэхгүйгээр өөрийн олсон гар утсыг дур мэдэн захиран зарцуулж, ашиглан шамшигдуулсан гэм буруутай гэж шүүхээс дүгнэв.

Энэ гэмт хэргийг үйлдсэн хүнийг 450,000-2,700,000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульд заасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүхээс шүүгдэгч Хангайд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

ЧУУЛГАН: Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
ЧУУЛГАН: Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.