Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 28 секунд

УИХ-ын үдээс хойшхи хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг танилцуулав.

Улсын Их Хурлын тус тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хороо тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай асуудлыг 2022 оны арван нэгдүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг тогтоолын төсөлд нэг бүрчлэн тусгаж, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, хууль зүйн техникийн шинжтэй засваруудыг хийсэн байна.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, М.Оюунчимэг, Б.Баттөмөр нар асуулт асууж, Монголбанкны ерөнхийлөгчөөс хариулт авсан. Үүгээр Улсын Их Хурлын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үдээс өмнөх хуралдаан өндөрлөсөн юм.

Нийслэлийн 354 байршилд 17.7 км хашаа, хайс чөлөөлжээ
Нийслэлийн 354 байршилд 17.7 км хашаа, хайс чөлөөлжээ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.