Артист Tulleti “Тулгат” нь хоёр цагийн өмнө өөрийн “YouTube хуудаснаа “Маргааштай” гэх дууг Rokit Bay-д дисс болгон цацжээ. Мөн нэгэн ярилцлагадаа Rokit Bay-ийн 2014 онд олны хүртээл болсон “Маргаашгүй” киног шүүмжилж байжээ. Тэгвэл энэ үйлдэлд Артист Rokit Bay буюу “О.Баярсайхан” өөрийн цахим хуудаснаа тайлбар хийжээ.
Rokit Bay “Хэрүүл уруул сошиалаар хийх хогийн юм аа. Гэхдээ гүтгүүлээд дуугүй байж чаддаггүй төрлийн хүн болохоор одоо яалтай. Тулгат над руу чиглэсэн юмнууд хэд хоног хийлээ. Би өөрөөс нь энэ юу вэ гээд гайхаад мессежээр асуулаа, хариу өгсөнгүй.
Харамсалтай. Маш олон жил буруу бодол тээж явсан байна даа, Тулгат аа. Маркетинг болгож хүн гүтгэхээсээ өмнө фактаа сайн шалгахгүй дээ.
"Маргаашгүйг" чинь манай үеэл бид хоёр, хоёулаа зүтгэж, өөрсдийнхөө цаг мөнгөөр оюутан байхдаа хийсэн кино. Сургалтын төлбөр, өдөр тутмын хоолоо ч төлөхөд хэцүү байсан үе.
Би аянуудыг нь дуунуудтай нь бүгдийг нь зохиож, screenplay-ийг нь бичээд тоглосон. Үеэл бид хоёр нэг нь камераа бариад, нөгөөх нь жүжиглээд л...
Монголд гаргана гээд манай үеэл авч очоод жижиг кино театрт гаргасан. Гаргаад гурав хонож байхад, гахайн ханиад гараад киног нь буулгачихсан гэсэн (check the date). Би кино гаргах болон санхүү талыг нь огт хариуцаагүй, нарийн ширийн юмыг нь ч сайн мэдэхгүй, Америкт ажлаа хийгээд сургуульдаа сурч яваад ийм л юм сонссон. Товчоор бол энэ киноноос нэг ч төгрөг аваагүй, энэ бол факт шүү. Мэдэх холбогдох хүмүүсээс нь лавлаж асуугаарай. Чиний туулсан түүхийг харин хүмүүс мэдэж урам зориг авсан байх аа. Дараагийн удаа эргэлзээтэй юм байвал тэр хүнтэй нь, тухайн үед нь сайхан яриад асуучхаж байгаарай, дотроо paranoia-даж явахаар. Ер нь урдхаа хийгээд чимээгүй явж болохгүй юм шиг байна. Хүмүүст худлаа бодол суулгаад байх бололтой. Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо” гэжээ.