Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Эрдэнэ: Женкотой уулзаж гар хөл барилцсан зүйл байхгүй. Жонхуугийн троллууд багахан шиг мангартаарай

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 20 секунд

Х.Баттулга даргатай АН-ынхан С.Эрдэнэ даргатай АН-ынханд эвлэрэх, зөвшилцөх хүсэлт тавьсан талаар өнөөдөр мэдээлсэн. Тиймээс ажлын хэсэг байгуулсан аж. Харин эл үйлдлийг өнөөдөр С.Эрдэнэ, Х.Баттулга нар нэгдсэн, гар барилцсан хэмээн цахим орчинд мэдээлж байгаа юм.

Уг асуудалд АН-ын дарга асан С.Эрдэнэ тайлбар өглөө. Тэрбээр Хэн нэгний шидсэн чулуугаар хүн цохиж алдаг хүмүүст хэлэхэд би тэр алдаг алуулдаг хүмүүстэй чинь адил биш шүү! Женкотой уулзаж гар хөл барилцсан зүйл байхгүй! Өнөөдрийг хүртэл АН-ын үнэт зүйл үзэл санаан дээрээ тууштай зогсож ирсэн! Жонхуугийн троллууд бага шиг МАНгартаарай новш" гэжээ.

Мисс Б.Номин-Эрдэнийг “Тэргүүний цол“ тэмдгээр шагнажээ
Мисс Б.Номин-Эрдэнийг “Тэргүүний цол“ тэмдгээр шагнажээ
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.