Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Ойрын жилдээ ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт өөрчлөлт оруулахгүй, тогтвортой байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 36 секунд

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.10.25/ хуралдаан Монгол Улсын 2023 оны төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулав.

Тэрбээр "Төсвийн ерөнхийлөн захирагч нар тогтвортой хөгжлийн бодлогын баримт бичигт тусгасан зорилтыг хангахад чиглэсэн салбарын бодлогын тэргүүлэх чиглэлийг санхүүжүүлэх хэрэгцээг үнэлж, төсвийн төлөвлөлтийг дунд болон богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигтэй уялдуулахгүй байгааг тодотгохын зэрэгцээ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өмнөх оноос шилжин хэрэгжиж буй төсөл, арга хэмжээг дуусгах чиглэлийг баримталсан нь хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих эхлэлийг тавьсан арга хэмжээ болсон байна. Гэвч улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр баригдаж эхлээд дуусаагүй орхигдсон, үнийн өсөлт тооцуулж 2023 оны төсвийн төсөлд тусгаагүй, 2022 онд хэрэгжиж дуусах хугацаатай ч ажлын гүйцэтгэл нь бүрэн хангагдаагүй арга хэмжээ дараа жилүүдэд үргэлжлэхээр байна" гэлээ.

Сангийн сайд Б.Жавхлан “Барилга, хот байгуулалт болон Зам, тээврийн хөгжлийн яамдын хувьд урсгал зардал нэмэгдээгүй, хөрөнгө оруулалтын зардлууд нэмэгдсэн. Тухайлбал, Засгийн газрын тогтоолоор Зам, тээврийн хөгжлийн яамны хөрөнгө оруулалтын зардалд Ульхан, Хавиргын боомт хүртэлх хоёр том автозамын бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн” Мөн УИХ-аас баталсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилтийн хүрээнд 228 тэрбум төгрөгөөр урсгал зардлыг нэмэгдүүлсэн. Тухайлбал, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 41 тэрбум, газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд 40 тэрбум, хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд 67 тэрбум, мал аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд 17 тэрбум төгрөг гээд нийтдээ 228 тэрбум төгрөгөөр урсгал зардал нэмэгдсэн.

Харин Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т заасны дагуу ашигт малтмалын орд, түүний үр өгөөжийн дийлэнхийг ард иргэддээ ногдуулах үүднээс төр АМНАТ-ийг ахиухан авах үүрэгтэй. Ойрын жилдээ ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт өөрчлөлт оруулахгүй, тогтвортой байна" гэлээ.

Хянан шалгах түр хороо тогтоолууд батлав
Хянан шалгах түр хороо тогтоолууд батлав
 
Дашинчилэн сумын 100 жилийн ойд зориулсан бөхийн барилдаанд Улсын начин Б.Түмэндэмбэрэл түрүүллээ
Дашинчилэн сумын 100 жилийн ойд зориулсан бөхийн барилдаанд Улсын начин Б.Түмэндэмбэрэл түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.