Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сурагчдаасаа “Iphone 14” нэхсэн багшийг ажлаас нь чөлөөллөө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Сурагчдаасаа "IPHONE-14" нэхэж уурласан Нийслэлийн тавдугаар сургуулийн 11 дүгээр ангийн багш П-г үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр сурагчдаасаа утас нэхсэн нь анхны үйлдэл биш бөгөөд өмнө нь "IPHONE-X" авахуулсан байна.

Мөн тэрбээр ангийнхаа сурагчдын чатад "Санамсаргүй нэг зураг орууллаа шүү. Өрөнд оров оо" хэмээн 139 мянган төгрөгийн үнэтэй сав суулганы ком-ын зураг оруулсаныг нь ангийнхан нь олон нийтэд ил болгосон юм. Түүний үйлдлүүдийг тэвчээгүй сурагчид эцэг эхдээ хэлж, улмаар эцэг эх нь сургуулийн захиргаанд гомдол гаргасан. Энэ дагуу сургуулийн удирдлагууд шалгалт хийж, улмаар багш П-г ажлаас нь халах шийдвэр гаргажээ.

ХӨСҮТ: Томуугийн вакцинд 42 мянган жирэмсэн эх хамрагдахаас 13 нь хамрагджээ
ХӨСҮТ: Томуугийн вакцинд 42 мянган жирэмсэн эх хамрагдахаас 13 нь хамрагджээ
 
УИХ-ын хаврын ээлжит чуулган 278 хууль тогтоомж баталснаар хаалтаа хийлээ
УИХ-ын хаврын ээлжит чуулган 278 хууль тогтоомж баталснаар хаалтаа хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.