Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Есөн сарын дотор зам тээврийн ослоор 57 хүүхэд нас баржээ“

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 42 секунд

Зам тээврийн ослын талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир мэдээлэл өглөө.

Тэрбээр “Хүүхдийн аюулгүй байдал Монгол Улсын хэмжээнд гол анхаарал татаж байгаа асуудал. Энэ оны эхний есөн сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 604 хүүхэд бэртэж, 57 хүүхэд нас барсан харамсалтай мэдээлэл байна. Тэдгээрийн 51 нь орон нутагт, зургаа нь нийслэлд байна.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд 0-10 насны хүүхэд заавал эцэг эх, асран хамгаалагчтай хөдөлгөөнд оролцохыг заасан байдаг. 2021 онд эхэлсэн “Шар дарцаг” аян тодорхой хэмжээнд үр дүнгээ өгсөн. Шар дарцгийг өргөж гарснаар жолооч нарт 150-200 метрийн зайнаас харагдах байдал ил тод болж, сургууль орчимд хүүхэд авто осолд өртөх тохиолдол эрс буурсан. Түүнчлэн эцэг эхчүүд өөрсдийн санаачилгаар аяныг хэрэгжүүлж байгаа.

2019 оны хичээл эхэлсэн үеийг 2021 оны мөн үетэй харьцуулахад сургууль орчимд явган хүний гарц орчимд гарсан осол 32.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Мөн эцэг эхийн эргүүл буюу “School Police” ажилласнаар осол бүртгэгдэх тохиолдол 45-50 хүртэлх хувиар буурсан. Иймд эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдэд зөв дадлыг хэвшүүлэх, хөдөлгөөнд оролцож байгаа иргэн анхаарал болгоомжтой зорчихыг сануулж байна” хэмээлээ.

“Шар дарцаг” аян хэрэгжсэнээр хүүхэд авто осолд өртөх тохиолдол буурчээ
“Шар дарцаг” аян хэрэгжсэнээр хүүхэд авто осолд өртөх тохиолдол буурчээ
 
Интерполын “Улаан булант” зараар эрэн сурвалжлагдаж байсан Б-г эх оронд нь авч ирлээ
Интерполын “Улаан булант” зараар эрэн сурвалжлагдаж байсан Б-г эх оронд нь авч ирлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.