Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сарангэрэл: НДЕГ-ын дарга Д.Зоригтыг чөлөөлөх шийдвэрийг Засгийн газраас гаргаагүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 39 секунд

НДЕГ-ын дарга Д.Зоригтыг ажлын байрандаа мөрийтэй тоглоом тоглосон гэх иргэнээс ирсэн гомдлын дагуу үүрэг ажлаас нь чөлөөлсөн талаарх мэдээлэл цацагдаад буй буй. Энэ талаар ХНХ-ын сайд Д.Сарангэрэлээс тодрууллаа.

-НДЕГ-ын дарга Д.Зоригтыг мөрийтэй тоглож байгаад баригдсан учраас албан үүргээс нь чөлөөлсөн гэх мэдээлэл байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-НДЕГ-ын дарга Д.Зоригттой уулзаж, асуудлын талаар ярилцсан. Монгол Улсын Засгийн газраас болон Ерөнхий сайдаас үүрэг даалгавар өгөгдсөн. Ажлын байранд мөрийтэй тоглох, согтууруулах ундааны зүйл хэрэглэх, зүй бус үйлдэл гаргахыг хориглосон. Тиймээс ийм үйлдэл гаргасан хэн ч болов хуулийн дагуу үүрэг хариуцлагаа хүлээх ёстой.

Д.Зоригт даргын хувьд ажлын байран дээрээ мөрийтэй тоглоогүй. Харин сошиал орчинд худал мэдээлэл тархаж байна гэдгийг надад хэлсэн. Түүнээс гадна Засгийн газрын хуралдаанаас Д.Зоригтыг чөлөөлөх шийдвэр гаргаагүй. Салбар хариуцсан сайдын хувьд надад үнэн мөнийг тогтоох үүрэг чиглэл өгсөн.

-Иргэний өгсөн гомдол мэдээллийн дагуу хуулийн хүрээнд ямар шалгалт зохион байгуулах вэ?

-1111 төвийг Засгийн газар ард иргэдтэйгээ ойр байх үүднээс ажиллуулж байгаа. Тиймээс энэ асуудалтай холбоотой гомдол мэдээллийг сайтар шалгаж, үнэн мөнийг нь шалгана. Д.Зоригт даргыг дуудаж мэдээлэл авна.

Д.Зоригт: Би мөрийтэй тоглоогүй. Тэр талын мэдлэг ч байхгүй
Д.Зоригт: Би мөрийтэй тоглоогүй. Тэр талын мэдлэг ч байхгүй
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 256 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 256 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.