Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Өнөрбаяр: МАН 2024 оны сонгуульд татвар төлөгчдийн бүх мөнгийг зарцуулах гэж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

АН-аас өнөөдөр /2022.09.08/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нь ЗГХЭГ-ын дарга болчихлоо. Энэ бол 1990 оноос өмнөх нам, төр нэг байдаг тогтолцоо руу орох гэж байна. Ингэж болохгүй. Д.Амарбаясгалан та ажлаа өгөх хэрэгтэй. Таниас өөр ЗГХЭГ-ын дарга хийчих хүн байгаа байлгүй дээ. Д.Амарбаясгалан 2024 онд намаа ялуулахын тулд сайд боллоо гэж хэлсэн. Монгол Улсын асуудлыг шийдэх гэж ЗГХЭГ-ын дарга болох ёстой болохоос биш 2024 онд МАН-ыг сонгуульд ялуулахын тулд Генсек нь сайд боллоо гэж хэлдэг байж болохгүй. 2024 онд төсвийн болоод татвар төлөгчдийн бүх мөнгийг сонгуульдаа зарахад дайчлах гэж байна" гэлээ.

Ч.Отгочулуу: Засгийн газрын сайд нар эдийн засгийн суурь мэдлэггүй байна
Ч.Отгочулуу: Засгийн газрын сайд нар эдийн засгийн суурь мэдлэггүй байна
 
“Хан Жаргалант Ховд” хоршоо аймгийнхаа мах, махан бүтээгдэхүүний 60 хувийг хангаж байна
“Хан Жаргалант Ховд” хоршоо аймгийнхаа мах, махан бүтээгдэхүүний 60 хувийг хангаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.