Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Хүрэлбаатар: Женкочид фотошопоор зураг эвлүүлээд намайг казиночин болгох гээд яджээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 50 секунд

Өнгөрсөн долоо хоногт Хүрэлбаатарын казино тоглож байгаа зураг сошиалоор цацагдсан. Тэгвэл энэ зураг нь фотошоп эвлүүлэг байсан гэдэг тайлбарыг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өглөө.

Тэрбээр "Гүтгэлэгт хариу өгье. Фотошопоор зураг эвлүүлээд казиночин болгочих гээд яджээ. Уруулаа норгож байгаа энэ зургийг намайг гүтгэсэн, доромжилсон ихэнх эвлүүлэгт оруулах юм. Хэсэг женкочид намайг Америкийн хоньчин, казак, хужаа болгох гээд аргаа барсан, одоо казиночин болгочихвол муухай харагдана гэж бодсон уу, больж үз. Заримдаа арай өөр зураг ашигла, үнэмшилтэй харагдана. Дээлтэй, бүрх малгайтай зураг сүртэй ш дээ, ялгараад л" гэв.

“Е-Mongolia” системээр 78 мянган хүүхдийн цэцэрлэгийн бүртгэл амжилттай хийгдээд байна
“Е-Mongolia” системээр 78 мянган хүүхдийн цэцэрлэгийн бүртгэл амжилттай хийгдээд байна
 
Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэх санал хураалтыг ирэх Пүрэв гарагт хийнэ
Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэх санал хураалтыг ирэх Пүрэв гарагт хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.