Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Засал хийх нэрийдлээр 15 настай охиныг хүчирхийлсэн гэх лам өөрийгөө цагаатгуулах байр суурьтай байгаагаа илэрхийлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 9 секунд

Өнгөрөгч тавдугаар сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 45 настай лам "Ө" нь айлд засал хийхээр очихдоо 15 настай охиныг нь "сэржим өргүүлнэ" хэмээн дуудан гаргаж, автомашиндаа суулган шашны зан үйл хийж байгаа нэрийдлээр охины цээжин хэсгийн хувцсыг тайлуулж бэлгийн ёс бус үйлдэл гаргаж, улмаар хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарсан. Уг хэрэгт холбогдуулан шалгагдаж буй шүүгдэгч Ө-д холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнгөрөгч Баасан гарагт Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч түр хугацаагаар хойшилсон юм.

Ингэхдээ шүүх хурлын үеэр шүүгдэгч "Ө" нь өөрийгөө цагаатгуулах байр суурьтай байгаагаа илэрхийлсэн ба эхний удаад шүүх бүрэлдэхүүнээс татгалзах санал гаргасан юм. Иймд Баянзүрх дүүргийн 13 шүүгч нэгдэн тус саналыг хэлэлцэх бөгөөд хариуг маргааш гаргах юм.

Ц.Саранцэцэг: Мэргэжлээс шалтгаалсан өвчинд тоос, тоосжилтын шалтгаант уушгины өвчин зонхилж байна
Ц.Саранцэцэг: Мэргэжлээс шалтгаалсан өвчинд тоос, тоосжилтын шалтгаант уушгины өвчин зонхилж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд