Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Ёндон: АИ-92 шатахууны гаалийн албан татварыг тэглэх шийдвэрийг он дуустал сунгалаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 31 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар албаныхан мэдээллээ. Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "Оны эхнээс долдугаар сар хүртэлх хугацаанд газрын тосны бүтээгдэхүүн, түүхий тосны үнэ 70-80 хувь өссөн. Зарим улс ямар ч зохицуулалт хийхгүйгээр худалдан борлуулж байна.

Манай улсын хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-нд Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг санаачлан боловсруулсан. Уг хуулийн дагуу шатахуун дээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх заалтуудыг оруулсан. Мөн Засгийн газар 160, 161 дүгээр тогтоол гарч, наймдугаар сарын 1-н хүртэл АИ-92 шатахууны Гаалийн албан татварыг наймдугаар сарын 1 хүртэл тэглэсэн байсныг он дуустал үргэлжлүүлэхээр боллоо. Мөн дизель түлшний онцгой албан татварыг он дуустал тэглэхээр болсон.

161 дүгээр тогтоол бол анх удаа шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд Засгийн газрын баталгаа гаргах тухай тогтоол гарсан. Уг тогтоолын дагуу аж, ахуйн нэгжүүд эргэлтийн хөрөнгийн болон урьдчилсан төлбөрийн хөнгөлөлтийг эдэлж байгаа" гэлээ.

ЗГ: Ургац хураалтад 10-15 мянган оюутныг оролцуулна
ЗГ: Ургац хураалтад 10-15 мянган оюутныг оролцуулна
 
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.