ОХУ-ын цэргүүдтэй хамтран “Сэлэнгэ” зэвсэгт хүчний хамтарсан бэлтгэл сургуулиалтыг Ховд аймагт зохион байгуулахаар цэрэг, техник хэрэгсэл орж ирсэн мэдээлэлд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Манай улс олон оронтой Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлж байгаа. Саяхан АНУ-ын зэвсэгт хүчний алба хаагчидтай хамтарсан "Хааны эрэлд" цэргийн сургуулилалтыг хийсэн. Сэлэнгэ" хээрийн сургуулилт нь жил бүр зохион байгуулагддаг. Жил бүр бусад орнуудтай төлөвлөсөн хуваарьт ажлаа хоёр талд тохирсны хүрээнд хэрэгжүүлж буй ажил. Зэвсэг техникийн хувьд ОХУ-аас сургуулилтад зориулж техник оруулж ирчихээд, буцаагаад сургуулилт дууссаны дараа авч гарна. Жил бүр хийгддэг төлөвлөгөөт ажил. Шинээр зохион байгуулж буй ажил биш" гэв.
“ОХУ-аас сургуулилтад зориулж оруулж ирсэн зэвсэг, техникээ буцаагаад авч гарна“
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.