Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: Балбад шашны сургуульд сурч буй 11,13 настай хоёр Монгол хүүхдийн багштай тогтмол холбоотой ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Балба Улсын Z үеийнхний Засгийн газрынхаа эсрэг хийж буй жагсаал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тус Улсад байгаа Монгол Улсын иргэдийн нөхцөл байдлыг талаар ГХЯ-наас тодруулахад, "Одоогоор Балба Улсад Монгол Улсын 6 иргэн байгаа гэх мэдээлэл байна. Дели дэх ЭСЯ тухайн иргэдтэй холбоотой ажиллаж, үйл явдлыг анхааралтай ажиглаж байна. Тэдний дунд шашны чиглэлээр суралцаж байгаа 11, 13 настай хоёр хүүхэд байгаа. Хариуцсан багштай нь тогтмол холбоотой ажиллаж байна. Аюулгүй нөхцөл байдалд байгаа. Бусад нь зочид буудалдаа аюулгүй байна, хоол хүнсний хангамж тасраагүй Балба дахь өргөмжит консул болон Дели дэх ЭСЯ-наас тогтмол холбоотой ажиллаж байна" гэлээ.

ГХЯ: Эсэргүүцэгчдийн жагсаал болж, эмх замбараагүй байдал үүссэн Балба Улсад Монгол Улсын 6 иргэн байна
ГХЯ: Эсэргүүцэгчдийн жагсаал болж, эмх замбараагүй байдал үүссэн Балба Улсад Монгол Улсын 6 иргэн байна
 
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.