Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Батцэцэг: Сингапур улс хуримтлалын нэгдсэн сантай болоход дэмжлэг үзүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 9 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар албаныхан мэдээллээ.

Энэ үеэр ГХЯ-ны сайд Б.Батцэцэг "Монгол Улсын Ерөнхий сайдын Бүгд Найрамдах Сингапур улсад хийсэн айлчлал нь 11 жилийн дараа Ерөнхий сайдын хувиар хийсэн гэдгээрээ онцлог байлаа. Энэ удаагийн айлчлал шиг үр дүнтэй айлчлал тэр болгон хийгдэж байгаагүй. Эл айлчлалын хүрээнд дөрвөн санамж бичгийг байгуулсан.

Ингэхдээ Монгол Улсын онцлогт нийцсэн хуримтлалын нэгдсэн санг бий болгоход дэмжлэг үзүүлэх тухай, нийтийн орон сууцны тухай, цахим шилжилтэд тулгуурласан төрийн албаны шинэчлэлийн төслийг хэрэгжүүлэх тухай, Улаанбаатар хот болон Сингапур улсын компани хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг тус тус байгуулсан.

Айлчлалын мөрөөр хамтарсан ажлын хэсэг байгуулж, богино хугацаанд хийсэн ярьсан зүйлсээ бодит ажил болгох чиглэлд ажиллана" гэлээ.

“МАН-ын засгийг шүүмжилсэн хүмүүийг хулгайч дээрэмчдээр заналхийлүүлж байна“
“МАН-ын засгийг шүүмжилсэн хүмүүийг хулгайч дээрэмчдээр заналхийлүүлж байна“
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд