Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШШГЕГ: Шүүхээс Д.Монголхүүг зорчих эрхийг хязгаарласан ял нь АЛБАЖААГҮЙ байгаа

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 9 секунд

БЗД-ийн нутаг дэвсгэрээс нэг жил гарах эрхээ хасуулсан Д.Монголхүү өнөөдөр ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын Монголд хийж буй айлчлалыг эсэргүүцэх жагсаалд оролцсон. Тодруулбал, БЗД-ийн нутаг дэвсгэрээс гарч, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хэлмэгсдийн хөшөөнд очиж оролцсон юм.

Түүний эл үйлдэл хууль зөрчиж, шүүхийн шийдвэрийг эс биелүүлсэн гэх хардлагыг төрүүлсэн.

Тэгвэл шүүхийн шийдвэрт хяналт тавих үүрэгтэй ШШГЕГ-аас энэ талаар тодруулахад "Д.Монголхүүг шүүхээс зорчих эрхийг нь хязгаарласан ял албажаагүй. Тэрбээр давж заалдсан бололтой. Асуудал нь шүүхийн шатанд яваа. Тиймээс одоогийн байдлаар зорчих эрхийг нь хязгаарласан асуудал байхгүй" гэсэн юм.

Сануулахад, анхан шатны шүүхээс түүнд хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн үндэслэлээр нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял ногдуулсан байдаг.

АН: УИХ-ын дарга Г.Занданшатарыг огцруулах шаардлага тавина
АН: УИХ-ын дарга Г.Занданшатарыг огцруулах шаардлага тавина
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.