Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.В.Лавров: Хоёр орны худалдааны үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж ажиллана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 38 секунд

Оросын холбооны улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавров өнөөдөр Монгол Улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийв.

С.В.Лабров: Дэлхийн II дайнд ялалт байгуулахад Монголын оруулсан хувь нэмрийг энэ уулзалтаар дахин өндрөөр үнэллээ

Гадаад хэргийн сайд С.В.Лавров "Б.Батцэцэг сайдтай хийсэн хэлэлцээр маш үр дүнтэй болж, харилцаанд найрсаг уур амьсгалыг бүрдүүлж байна. Манай хоёр улсын хооронд сайн хөршийн харилцаа, хамтын ажиллагааны олон жилийн түүхэнд суурилаж, олон жил идэвхтэй хамтран ажиллаж байна.

Орос, Монголын хоёр ард түмэн Дэлхийн хоёрдугаар дайны он жилүүдэд нацизмийг ялан дийлэхэд байгуулсан хоёр улсын байлдааны нөхөрлөлийг сайн санаж байна. Өнөөдрийн уулзалтаар Монгол Улсын тус ялалтад оруулсан хувь нэмрийг дахин өндрөөр үнэлсэн. Хоёр талын болон олон улсын харилцааны хамтын ажиллагааны олон асуудлаар санал солилцсон.

Хоёр талын худалдаа эрс өсөн нэмэгдэж байгаа. Өнгөрсөн оны байдлаар өмнөх үетэй харьцуулвал 30 гаруй хувиар нэмэгдсэн бол энэ оны эхний хагас жилийн байдлаар дахиад 45 гаруй хувиар нэмэгдсэн байна.

Мөн эрчим хүч, тээвэр, хүмүүнлэг, соёл болон хамтран судлах салбарын асуудлаар санал солилцсон.

Худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техникийн Орос Монголын ЗГ хоорондын комиссын үйл ажиллагаанд идэвхтэй дэмжлэг үзүүлэхээр тохиролцсон. Тус комиссын ээлжит хуралдаан энэ жил ОХУ-д болно.

Олон улсын асуудлаар манай байр суурь ижилхэн. Юуны түрүүнд манай хоёр улс НҮБ-ын Үндсэн дүрэмд тусгагдсан бүх дүрмийг дээдэлж, тэр дундаа тусгаар улсуудын эрх мэдлийг хүндэтгэж, хамтын ажиллагааны бүхий л чиглэлээр хөгжүүлэхэд дээдэлж ажиллана.

Өнөөдрийн дэлхий дахины хурцадмал байдлын шалтгааныг нарийвчлан тайлбарлаж, тэр дундаа АНУ болон түүний холбоотнуудын зүгээс өөрийнхөө асуудлыг бусдын гараар шийдвэрлэх, хүсэлтэй холбоотой асуудлыг нарийн ярилцлаа.

Хамгийн эрсдэлтэй үйл явдал бол сүүлийн олон жилийн хугацаанд Украин улсыг ОХУ-ын эсрэг чиглэсэн шинэ нацизмийн дэглэмтэй болгон улс болгон хувиргаж, Украин улсын нутаг дэвсгэрээс ОХУ-д аюул занал учруулж байна. Бидний зүгээс Украинд болж байгаа үйл явдлыг хэрхэн өрнөж байгаа тухай үнэн бодит мэдээллийг өгөхийг хүсч байгаа. Харамсалтай нь барууны орнуудын зүгээс үнэн бодит, хараат бус мэдээлэл, эх сурвалжийг хязгаарлаж байна.

Бусад олон улсын хамтын ажиллагааны асуудлын хувьд гэвэл НҮБ, Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны байгууллагын хүрээнд мөн түүнчлэн Ази, Номхон далай дахь олон улсын талбарын хүрээнд харилцан уялдаатай үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон.

Монгол Улс ШХАБ, Европын Эдийн Засгийн Холбоо, Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллагатай холбоо харилцааг улам илүү өргөжүүлэх тал дээр тодорхой саналуудыг хэлсэн" хэмээлээ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Хийн хоолойн төсөл, хоёр хөрштэйгээ холбогдох коридоруудын асуудлыг хөндөж ярилцлаа

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Монгол, Оросын хооронд дипломат харилцааны тогтоосны 100 жилийн ойг хоёр тал цар тахлын нөхцөл байдлыг үл харгалзан, 2021 онд ёслол төгөлдөр Улаанбаатар болон Москва хотуудад тэмдэглэж, энэ жил харилцааны шинэ зууныг эхлүүлж байна. Манай хоёр улс цар тахлын хүндрэл бэрхшээлийг хамтран даван туулж, харилцаагаа идэвхжүүлж байгаад бид баяртай байна. Монгол, Орос улсын хамтын ажиллагааг иж бүрэн стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу хоёр талын хүчин чармайлттайгаар урагшлуулах талаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой санал солилцлоо. Бидний харилцаа цар тахлын өмнөх байдалд эргэн орж, төмөр зам, агаарын харилцааг сэргээснээр иргэдийн харилцан зорчих урсгал болон худалдаа мэдэгдэхүйц нэмэгдэж байна.

Лавров сайдтай хийсэн өнгөрсөн жилийн хэлэлцээрийн үеэр өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалын үеэр тохиролцсон ажлуудын хэрэгжилтийг ярилцаж, дүгнэж, цаашдын хамтын ажиллагаа, томоохон төслүүдийн талаар санал солилцлоо. Түүнчлэн шийдлээ хүлээж буй олон жил яригдаж байгаа зарим асуудлын талаар ярилцаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвийг тодорхойллоо.

Монгол, Оросын харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх сонирхлоо хоёр тал тохиролцсон. Энэ хүрээнд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, тэнцвэржүүлэх, хамтарсан төслүүдийн явцыг урагшлуулах, хоёр талын байгуулсан баримт бичгийн хэрэгжилтэд анхаарах талд санал нийлж ярилцлаа.

Хоёр улсын бизнес эрхлэгчид идэвхтэй хамтран ажиллаж байгааг хэлэхэд таатай байна. Нэн ялангуяа Алтанбулаг, Цагааннуур чөлөөт бүсүүдэд ОХУ-аас хөрөнгө оруулах, хамтарсан үйлдвэр байгуулах, тээвэр логистикийн төвүүдийг бий болгоход ОХУ-тай хамтран ажиллах сонирхол манайд бий.

Лавров сайдтай хоёр улсын хэрэгжүүлж байгаа хамтарсан төслүүдийн талаар санал солилцсон. Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа ОХУ-аас БНХАУ руу байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ажлууд хуулийн дагуу хэвийн явагдаж байна. Мөн төмөр замаар манай улсын зүүн болон баруун хэсгээр хоёр хөрштэйгээ холбогдох коридоруудын асуудлыг хөндөж ярилцлаа.

Мөн УБТЗ ХНН-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, төмөр замын техникийн шинэчлэлийг хэрэгжүүлэх зорилгоор тус нийгэмлэгийн дүрмийн санг ажил ахицтай байгаа" хэмээлээ.

СУРВАЛЖИЛГА: “Монголоос салдаггүй Азизовоо дагуулаад ЯВААРАЙ“
СУРВАЛЖИЛГА: “Монголоос салдаггүй Азизовоо дагуулаад ЯВААРАЙ“
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.