Энэ сарын хоёрны өдөр болсон Ардчилсан намын 14 дүгээр Их хурлаас гарсан шийдвэрийг холбогдох албан тушаалтнууд танилцууллаа.
Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга Д.Эрдэнэсувд "Энэ хурлаар бид хоёр үндсэн асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргасан. Улс төр, нийгэм, эдийн засагт тулгамдаж буй асуудлыг төлөөлөгчид маань хэлэлцэж, гарц шийдлийг тодорхойллоо.
Монгол Улсын эдийн засаг гүн хямралд орж ард иргэдийн амьдрал хүндэрч байх үед УИХ нь хууль тогтоох үйл ажиллагаагаа хэт улс төржүүлж, боломжийг намаараа бүлэглэн завшсан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцохоос зайлсхийж , хууль тогтоож хувийн өмчийг булаан авахаас өөр дорвитой арга хэмжээ авахгүй байгааг, мөн иргэдийн өмнө Үндсэн хууль болон холбогдох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа УИХ-ыг тарааж, УИХ-ын дарга Г.Занданшатарыг огцруулах шаардлагыг олонхоороо дэмжлээ" гэв.