Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар 14.00 цагаас мэдээлэл хийхээр болжээ.
Өнөөдрийн хуралдаанаар
-Оюу Толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын 2021 оны 103 дугаар тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулах зарим арга хэмжээний талаар,
-Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд автомашины ашиглалтад хязгаарлалт тавих арга хэмжээний явц,
-Усны нөөцийг хуримтлуулж, говийн бүсийн ус хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлэх төслүүдийн талаар зэрэг 30 гаруй асуудал байгаа юм.