Элчин сайдын яаманд “дархлагдсан” цөөнгүй дипломатич бий. Тэдний нэг нь 12 жил дипломат алба хашсан Монгол Улсаас Япон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Д.Батжаргал. Тэрбээр 2016 оноос эхлэн Япон дахь ЭСЯ-нд Элчин зөвлөхөөр ажиллаж байгаад 2018 онд тавдугаар сард томилогдож Ерөнхийлөгч асан Х.Баттулгын мөн оны наймдугаар сарын 17-нд итггэмжлэхээ гардаж авч байсан юм. Тэгвэл 2017 онд шинэчлэн батлагдсан Дипломат албаны тухай хуулиар түүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байна.
Элчин сайд Д.Батжаргал нь МУИС-ийн Олон улсын харилцааны сургууль, Токиогийн их сургууль, Япон Улсын Васедагийн их сургуулийг тус тус төгссөн. Ажлын гараагаа 1989- 2002 онд Улсын банкны ерөнхий хороонд програм зохиогч, төслийн удирдагч, эдийн засагч, Зээлийн мэдээллийн сангийн ахлах ажилтанаар эхлүүлж байсан. Улмаар 2002 оноос Япон Улсад суугаа ЭСЯ-нд худалдаа, эдийн засаг хариуцсан зөвлөхөөр ажиллах болсон байна. Үүний дараа Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үйлдвэр худалдааны яаманд ажиллаж байгаад 2009 онд Япон Улс дахь Элчин сайдын яаманд зөвлөх, 2011-2012 онд Монгол Улсаас Япон Улсын Осака хотод суугаа Ерөнхий консул, Гадаад харилцааны яамаанд зөвлөхөөр ажилласан. Ингээд 2016 оны наймдугаар сараас Япон Улс дахь ЭСЯ-нд Элчин зөвлөхөөр, 2018 оны тавдугаар сараас Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдаар томилогдсон. Өөрөөр хэлбэл, Япон улс дахь Элчин сайдын яаманд 10 жил ажилласан "дархлагдсан" гэнэ юм.
Ташрамд дурдахад, Канад улсад суугаа Элчин сайд Я.Ариунболд мөн л 2018 онд томилогдсон. Тиймээс бүрэн эрхийн хугацаа нь дуусч байна.