Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзав

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 58 секунд

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг 2026 оны гуравдугаар сарын 20-ны өдөр хүлээн авч уулзав. Сайд Б.Батцэцэг манай “гуравдагч хөрш” Япон Улстай “хүн төвтэй” “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа нотлов. Тэрээр хоёр улсын орон нутаг, бүс нутаг хоорондын шууд хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулахын ач холбогдлыг онцлов. Элчин сайд М.Игавахара ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд бүхий л түвшний харилцан айлчлал, солилцоог эрчимжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Наурызын баярыг тохиолдуулан төрийн дээд цол хүртээлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Наурызын баярыг тохиолдуулан төрийн дээд цол хүртээлээ
 
Эйпс хожил байгуулж цувралын харьцаа тэнцлээ
Эйпс хожил байгуулж цувралын харьцаа тэнцлээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!