Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дуламсүрэнгийн Даваа, Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Амгалангийн Ананд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа.

Элчин сайд нар ёс зүйтэй, сахилга, хариуцлагатай байж, үндэсний язгуур эрх ашгийг ямагт дээдлэх, суугаа болон тухайн бүс нутгийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, эх хэл, түүх, соёл, зан заншил, уламжлалаа өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, эх орноо сурталчлан таниулах зэрэгт анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Мөн монгол иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалж, боломжит бүх хэлбэрээр дэмжиж байхыг онцгойлон захилаа.

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -9 хэм хүйтэн
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -9 хэм хүйтэн
 
С.Баярцогт: Намын ЕНБД-д миний нэрийг оруулж ирсэн бол би хүлээж авах байсан
С.Баярцогт: Намын ЕНБД-д миний нэрийг оруулж ирсэн бол би хүлээж авах байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.