Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ҮБХ-ны шинэчлэлийн ажил дууссаны дараа АН-ын шинэ даргын асуудлыг ярина“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 9 секунд
Гэрэл зургийг mpa.mn

С.Эрдэнэ талын Ардчилсан намын үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг УДШ бүртгэн авснаас хойш намын шинэчлэлийн ажлыг хийж эхлүүлээд буй. Тэгвэл АН-ын шинэ дарга, удирдлагуудыг тодруулах ажлыг хэзээ хийх талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяраас тодрууллаа.

Тэрбээр "Намын даргаас илүүтэй Ардчилсан нам эхлээд намын гол уураг тархи болсон ҮБХ-ны төлөөллийн байгууллагаа шинэчлэх ажил руу орж байгаа. Мөн улс төрийн зөвлөлийг шинэчлэн байгуулах шаардлагатай. Одоогийн улс төрийн зөвлөл нь үндэсний хэмжээнд манлайлал хийдэггүй, бодлого ярьдаггүй хүмүүсийн цугларал болчихоод байгаа юм. Бодлогын нам болж өөрчлөгдөж байгаа тул энэ чиглэл рүүгээ бүтэц бүрэлдэхүүн өөрчлөлт хийх ёстой. Хоёр журмаа шинэчилж УДШ-д хүргүүлсэн. Эргэлтийн сонгуулийг зарлаж, энэ сарын сүүл гэхэд ҮБХ цэгцэрнэ. Үүний дараа намын даргын асуудал яригдана" гэв.

Ж.Оюунцэцэг: Хэвлэлээр шүүгчид нөлөөлөх зүй бус үйлдлүүд гарч байгаа учир Н.Түвшинбаярын шүүх хурлыг хойшлуулсан
Ж.Оюунцэцэг: Хэвлэлээр шүүгчид нөлөөлөх зүй бус үйлдлүүд гарч байгаа учир Н.Түвшинбаярын шүүх хурлыг хойшлуулсан
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.