
АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанганы Дорнод аймагт хийх айлчлал үргэлжилж байна.
Элчин сайд Ричард Буанган аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат болон хоёр талын холбогдох албаныхантай хамт Чойбалсан сумын харьяат, аймгийн аварга малчин, аймгийн алдарт уяач Алтангэрэлийн Түвшинтөгсийнд зочиллоо.
Зочид малчин аж ахуй, хаваржилтын нөхцөл байдалтай танилцахын зэрэгцээ монгол ахуй, уламжлалт зан заншилтай газар дээр нь танилцсан юм.
Энэхүү айлчлал нь орон нутгийн мал аж ахуйн хөгжил, уламжлалт соёлыг олон улсын түвшинд сурталчлах, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой болж байгааг талууд онцоллоо.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!