Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 1364 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 1060 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 47 хүн гэмтэж бэртсэний 14 нийслэлд, 37 орон нутагт бүртгэгдсэн бол ослын улмаас 10 хүний амь хохирсон байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
-Нийслэлд:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр 11 осол бүртгэгдэж, 11 хүн гэмтсэн
- Мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтсэн
- Унадаг дугуйтай зорчигч мөргөсөн 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн
-Орон нутагт:
- Онхолдох хэлбэрээр 9 осол бүртгэгдэж, 27 хүн гэмтэж, 4 хүний амь хохирсон
- Мөргөлдөх хэлбэрээр 7 осол бүртгэгдэж, 7 хүн гэмтэж, 6 хүний амь хохирсон
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр 3 осол бүртгэгдэж, 3 хүн гэмтсэн
Энэ 7 хоногт хүүхэд өртсөн 7 осол бүртгэгдэж 7 хүүхэд гэмтсэн байна. Дээрх осолд өртсөн хүүхдүүдийн 6 явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон бол 1 зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон байна. Насны хувьд 6-15 насныхан байна.