СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сурагчдыг тээвэрлэж явсан автобус машинтай мөргөлдсөнөөр нэг хүүхэд аавтайгаа, хоёр хүүхэд эмээтэйгээ, автобусанд дайгдсан иргэн гээд нийт 3 гэр бол хорвоог ОРХИЛОО

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 27 секунд

Энэ сарын 10-нд буюу өнгөрсөн баасан гарагт Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Дуутын давааны орчимд зам тээврийн ноцтой осол гарч, 31 сурагч тээвэрлэж явсан автобус, Harrier маркийн автомашинтай мөргөлдөж, 6 хүн газар дээрээ нас барсан. Тодруулбал, ослын улмаас Harrier маркийн машинд явсан 39 настай, эрэгтэй жолооч Д хүүхдийн хамт, мөн 50 орчим насны эмэгтэй хоёр ач, зээгийн хамт нас барсан бол автобусанд явсан нэг том хүн эндсэн байна. Ингэснээр ослын улмаас 6 хүн газар дээрээ анхан шатны тусламж ч авч чадалгүй хорвоог орхисон юм. Осолд өртсөн хүүхдүүдийн хувьд 6, 11, 12 настай хүүхдүүд байжээ.

Автобусанд зорчиж явсан 8 хүүхэд хөнгөн гэмтэл авч, 23 хүүхдийн биеийн байдал ХЭВИЙН байна

Харин автобусанд нийт 41 хүн зорчиж явжээ. Үүний 31 нь хүүхэд, 10 нь насанд хүрсэн хүмүүс байсан аж. Харамсалтай нь ослын улмаас автобусанд зорчиж явсан нэг иргэн нас барсан байна. Тухайн иргэн нь замаас дайгдаж суусан бөгөөд осол болох үед автобусны цонхоор хүчтэй шидэгдсэн талаар эх сурвалж мэдээлсэн юм. Харин хүүхдүүдийн Дорнодоос Улаанбаатарт ирж, Оюун ухааны академиас зохион байгуулсан тэмцээнд оролцоод буцаж явж байжээ. Нийт 31 хүүхэд зорчиж явснаас 8 хүүхэд хөнгөн зэргийн гэмтэл авсан бол 23 хүүхдийн биеийн байдал хэвийн байгааг эх сурвалж мэдээллээ.

Сумын сурагчдыг Элсэлтийн шалгалт болон улсын хэмжээний шалгалтад цахимаар оролцуулдаг болно

Уг осолтой холбогдуулан Боловсролын яамнаас сумын сурагчдыг ЭШ болон улсын хэмжээний шалгалтад цахимаар оролцуулдаг болох шийдвэрийг яаралтай гаргасан юм. Тодруулбал, Дараагийн Элсэлтийн шалгалт болон улсын хэмжээний батлагдсан шалгалт, бусад арга хэмжээнд хөдөөгийн сумын сурагчид цахимаар оролцох боломжийг бүрэн хангахаар ажиллаж байна" хэмээн мэдэгдэл гаргасан байдаг.

Оюун ухааны академи: Дорнод гэрээт салбарын тамирчид маань Улаанбаатар хотод Улсын аварга шалгаруулах тэмцээндээ оролцоод буцах үедээ осолд орсон

Харин осол болсон өдөр "Оюун ухааны академи"-иас дараах мэдэгдлийг гаргаж байсан юм. Мэдэгдэлд "Монголын оюун ухааны академийн Дорнод гэрээт салбарын тамирчид маань Улаанбаатар хотод Улсын аварга шалгаруулах тэмцээндээ оролцоод буцах үедээ Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг дэвсгэр Дуутын даваа орчимд зам тээврийн осолд орсон.

Хүүхдүүд маань Жаргалтхаан сумын эмнэлэгт анхан шатны эмнэлэгт үзлэгт хамрагдсан бөгөөд хүнд, бэртэл гэмтэл азаар байхгүй байна. Хэнтий аймгаас нарийн мэргэжлийн эмч, цагдаа дахин үзлэг хийж, Улаанбаатар хотод ирж ГССҮТ-д шинжилгээнд хамруулсан" гэж байв.

АНУ, Ираны хэлэлцээ тохиролцоонд хүрч чадалгүй дуусжээ
АНУ, Ираны хэлэлцээ тохиролцоонд хүрч чадалгүй дуусжээ
 
Аваргын цувралын гурав дахь тоглолт маргааш болно
Аваргын цувралын гурав дахь тоглолт маргааш болно
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!