НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран алслагдсан орон нутагт хүрч ажиллана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 55 секунд

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч хатагтай Д.БЕАТА-г хүлээн авч уулзлаа. Уулзалтаар НҮБ-ын Хүүхдийн санд олон жил ажилласан туршлагатай ажилтан Монгол улс дахь суурин төлөөлөгчөөр томилогдсонд баяр хүргэж Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд НҮБ, тэр дундаа НҮБ-ын Хүүхдийн сан бодит хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийлж цаашид хоёр талын хамтын ажиллагаа илүү өргөжин дэвшинэ гэдэгт итгэлтэй байгаагаа МУ-ын Шадар сайд Х.Ганхуяг илэрхийлэв.

Уулзалтын үеэр бүсчилсэн хөгжлийн зорилтот хөтөлбөрүүд болон гамшгийн эрсдлийг бууруулах үеийн хүүхэд хамгааллын хамтын ажиллагааны талаар санал солилцож Монгол Улсын хүүхдийн хөгжил, хамгааллыг бэхжүүлэх, эх нярайн эрүүл мэндийг сайжруулах, Улаанбаатар хотын агаарын бохирдлын сөрөг нөлөөг бууруулах, нярайн эрт илрүүлгийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, мөн боловсролын салбарт хүртээмжтэй, цахим сургалтын шинэлэг арга хэлбэрийг дэмжиж, сурагчдын үдийн хоолны чанарыг сайжруулах, сүү өгөх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого зэрэг хүүхдийн эрүүл мэнд, хөгжил хамгаалалд үнэтэй хувь нэмэр оруулсан Санд талархал илэрхийллээ.

Энэ хүрээнд хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих, боловсролын чанарыг сайжруулах, сургуулиудын цахим сургалтын хүртээмжийг нэмэгдүүлэх, түүнчлэн хүүхдийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах чиглэлээр Засгийн газрын бодлогын хүрээнд бидний нягт хамтын ажиллагаа цаашид улам бүр өргөжин бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж ойрын хугацаанд алслагдсан орон нутагт хүрч ажиллахаар боллоо.

Шадар сайд малын гоц халдварт өвчин гархаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг даалгалаа
Шадар сайд малын гоц халдварт өвчин гархаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг даалгалаа
 
“Үе тэнгийн дээрэлхэлт төвийн байршил дахь улсын болон хувийн төлбөртэй сургуулиудад үйлдэгдэж байна. Манай охин хүртэл өртөж байсан“
“Үе тэнгийн дээрэлхэлт төвийн байршил дахь улсын болон хувийн төлбөртэй сургуулиудад үйлдэгдэж байна. Манай охин хүртэл өртөж байсан“
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!