Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өмнөговийн “Уул уурхайн хамтын хороо” байгуулагдсанаар сумын удирдлага, компани, иргэдийн төлөөллийг нэг дор цуглуулж, уул уурхайтай холбоотой асуудлыг хэлэлцэх алхам нээгджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 49 секунд

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар “Орон нутагтай хамтран ажиллах гэрээний чадавхжуулах сургалт” анх удаа зохион байгуулагдлаа.

Хамтын итгэлцлийн эхлэл Сургалтын нээлтийн үеэр Өмнөговь аймгийн ЗДТГ-ын орлогч Ж.Занабазар : “Энэхүү сургалт нь уул уурхай ба орон нутгийн хамтын ажиллагааны тогтвортой хөгжлийн урт хугацааны загварыг бүрдүүлэх алхам юм. Цаашид гэрээ байгуулахдаа талууд итгэлцэл, нээлттэй мэдээлэл, хариуцлагын зарчимд тулгуурлан ажиллах нь орон нутгийн хөгжилд бодит үр өгөөж авчрах нөхцөлийг бүрдүүлнэ. Бид орон нутаг, компани хоёрын хооронд өрсөлдөөн биш, хамтын хөгжил байх ёстой” гэв.

МУУҮА-ийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэтуяа хэлэхдээ “Өнөөдрийн сургалт бидэнд боломж, бас үүрэг авчирч байна. Монголын уул уурхайн салбар улс орны эдийн засгийн гол тулгуур хэвээр. 2024 онд экспортын орлогын 38.9 хувь буюу 15.5 тэрбум ам.долларыг бүрдүүлсэн. Гэхдээ энэ ашиг орон нутгийн түвшинд жигд очиж байна уу гэдэг бол бидний хамгийн том асуулт. Хариуцлагатай уул уурхайн кодекс, Тогтвортой уул уурхайн тогтоол нь зүгээр нэг баримт бичиг биш, харин орон нутгийн иргэд, компани, төр гурвын хамтын шийдвэр гаргах, харилцан үүргээ тодорхойлох шинэ механизмыг илэрхийлж байна. Өнөөдөр бид гэрээ гэж юу болох, орон нутгийн оролцоо хэрхэн тусах ёстойг, ямар хяналтын тогтолцоо хэрэгтэйг хамтдаа хэлэлцэж байна” гэлээ.

Сургалтын гол зорилго нь уул уурхайн компаниуд болон сум, багийн удирдлагуудыг хамтын ажиллагааны гэрээг шинэ түвшинд ойлгох, харилцан ашигтай хэлэлцээр байгуулах мэдлэг, ур чадвартай болгох явдал юм. Өмнөговь аймгийн найман суманд уул уурхайн үйл ажиллагаа идэвхтэй өрнөж байгаа бөгөөд эдийн засгийн өгөөжөөс гадна нийгмийн хариуцлагын бодит хэрэгжилт, иргэдийн амьдралд үзүүлэх нөлөө хамгийн чухал шалгуур.

Тэгвэл энэ талаар Монголын тогтвортой хөгжлийн удирдах зөвлөлийн дарга О.Батболд “Сургалтаар бид зөвхөн гэрээний заалтуудыг судлах бус, орон нутгийн хэрэгцээ шаардлагыг хэрхэн тусгах, уул уурхайн компаниудын үүрэг, хариуцлагыг бодитоор хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэж байна.

Гэрээ байгуулах эрх зүйн орчин, сайн туршлагууд, орон нутгийн дуу хоолойг тусгах арга зам зэрэг сэдвийг хамарч буй нь бодит үр дүнд хүрэх алхам. Сүүлийн жилүүдэд Өмнөговийн уул уурхайн бүсийн сумдад “Уул уурхайн хамтын хороо” байгуулагдаж эхэлсэн нь тухайн сумын удирдлага, компани, иргэдийн төлөөллийг нэг дор цуглуулж, уул уурхайтай холбоотой асуудлыг нэг ширээний ард шийдэх шинэ соёлыг төлөвшүүлж байна" гэлээ

Орон нутгийн төлөөлөл өргөнөөр оролцов Сургалтад долоон сум, 14 компанийн төлөөлөл, аймгийн ЗДТГ-ын холбогдох албаныхан, иргэдийн төлөөлөл зэрэг 80 гаруй хүн оролцож, орон нутгийн тулгамдсан асуудлыг хэлэлцэж, шийдлийн талаар санал солилцов. Оролцогчид энэ төрлийн сургалтыг орон нутаг, компани, иргэдийн хоорондын итгэлцлийн гүүр болгох, цаашдын тогтвортой хөгжлийн хамтын туршлагыг бий болгох чухал алхам хэмээн онцоллоо.

Улсын арслан Э.Батмагнайд ДЭСЛЭГЧ цол хүртээжээ
Улсын арслан Э.Батмагнайд ДЭСЛЭГЧ цол хүртээжээ
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.