Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ё.Баатарбилэг: НВЦ компанийн Ц.Баатарбилэгтэй би олон жилийн найзууд, тэрийг нуух юм байхгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 36 секунд

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг жолоочоороо дамжуулан хахууль авсан үйлдэл нь тогтоогдсон тул яллагдагчаар татаад буй. Тиймээс Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан өчигдөр дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт УИХ-ын даргад хүргүүлсэний нэг нь УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг байсан юм.

Харин уг асуудлаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Таны бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал УИХ-ын даргад ирсэн байна. Энэ талаар мэдээлэл авсан уу?

-Өчигдөр УИХ-ын даргад бичиг ирсэн гэж сонссон. Би УИХ-ын удирдлагуудтай уулзаагүй байна. Ямар бичиг ирсэн талаарх мэдээлэл алга. Хөгжлийн банктай холбоотой асуудлаар шалгагдаж байна гэж ойлгосон. Өнгөрсөн долоо хоногт АТГ-т очиж, тогтоолтой танилцсан. АТГ намайг шууд яллагдагчаар татсан байна лээ. Мөрдөн байцаах ажиллагаа явж байгаа юм байна. Хууль хяналтын байгууллагууд энэ талаар ярих байх.

-Таныг НВЦ компанийн Ц.Баатарбилэгээс жолоочоороо дамжуулан хахууль авсан гэж буй?

-Би Ц.Баатарбилэгийг танина. Бид 2 олон жилийн найзууд. Ц.Баатарбилэг 2017 онд Хөгжлийн банкнаас зээл авсан юм байна. Тэр үеийнх нь зээл авсан процесст би нөлөөлсөн зүйл байхгүй. Тухайн үеийн Хөгжлийн банкны удирдлагуудыг ч би танихгүй.

ЭМЯ: 50 хүнээс халдвар илэрчээ
ЭМЯ: 50 хүнээс халдвар илэрчээ
 
Улс тунхагласны ойд зориулсан бөхийн барилдаанд Улсын заан С.Сүхбат түрүүлж, Улсын харцага Б.Зоригтбаатар үзүүрлэлээ
Улс тунхагласны ойд зориулсан бөхийн барилдаанд Улсын заан С.Сүхбат түрүүлж, Улсын харцага Б.Зоригтбаатар үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.