Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Бямбацогт: Хуулийн байгууллагаар шалгуулж, хууль зөрчсөн эсэхээ тогтоолгоё

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 22 секунд

Хөгжлийн Банкны зээлтэй нэр холбогдоод буй МАН-ын нэр бүхий 9 гишүүн бий. Тэдгээр гишүүдэд хариуцлага тооцуулах тухай асуудал сүүлийн үед хөндөгдөж байгаа.

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан эдгээр нэр холбогдоод буй 9 гишүүнийг өөрсдийн санаачилгаар хууль, хяналтын байгууллагад хүсэлтээ гарган гэм буруутай эсэхээ шалгуулахыг үүрэгдсэн. Нэр холбогдсон намын гишүүдийг дөрөвдүгээр сарын 10-ны дотор хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлтээ гаргаагүй бол намын гишүүнээс түдгэлзүүлэх, гэм буруутай нь тогтоогдвол намын дүрмийн дагуу гишүүнээс хасах шийдвэр гаргасан.

Тэгвэл дээрх асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүн С.Бямбацогт өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, "Нутагтаа аав ээждээ ойрхон амьдрах л сайхан. Тэр сайхны төлөө би чичүүлсэн ч гүтгүүлсэн ч зүтгэнэ

Би Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймгийн иргэдийг ажилтай орлоготой Улаанбаатартай адил өртөгтэй амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Үүний улмаас надад янз бүрийн нэр хоч зүүгээд муу муухайгаар дуудаж харлуулах сонин бишээ. Баруун 5 аймгийнхаа иргэдийг өсөж төрсөн нутагтаа сэтгэл хангалуун, хийж бүтээх чин хүсэл эрмэлзэлтэй амьдрах боломжийг бүрдүүлэх нь УИХ-ын гишүүн миний эцсийн зорилго билээ. Тухайн бүс нутгаас сонгогдсон гишүүд надтай санал нийлнэ гэдэгт итгэж байна. Үүний төлөө худалч, хулгайчаараа дуудуулах бол дуудуулъя. Эхлээд шалгуулъя гэдэг хүсэлтээ албан ёсоор хуулийн байгууллагад хүргүүлье, баруун аймгийнхан үнэтэй байранд амьдрах нь шударга ёс уу, үнэтэй шатахуун хэрэглэх нь зөв юм уу, үнэтэй талх гурил авч хохирч байх ёстой юу.

Шүүх гэм буруутайг тогтоотол хэнийг ч гэм буруутай тооцож үл болно гэсэн Үндсэн хуулийн заалт бий. Хууль зөрчсөн эсэх нь тогтоогдтол та бүхнийг хүлээцтэй байхыг хүсье" гэв.

Хуульч П.Эрхэмбаяр: Иргэд байр авахдаа нотариатаар л батлуулчихвал болоо гэж боддог, заавал улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой
Хуульч П.Эрхэмбаяр: Иргэд байр авахдаа нотариатаар л батлуулчихвал болоо гэж боддог, заавал улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.