Крис Рок Оскарын шууд дамжуулалтын үеэр Пинкетт Жадагийн үсээ хуссан талаар хошигносон нь түүний нөхөр Уилл Смитэд тийм ч их таалагдсангүй бололтой. Шилдэг баримтат киноны шагнал гардуулах үеэр Крис Рок "Жада би чамд хайртай, “G.I. Jane” киноны хоёрдугаар ангийг үзэхийг тэсэн ядан хүлээж байна" хэмээн хошигножээ. Пинкетт Жада үс халцрах өвчинтэй тэмцэж буйгаа илэн далангүй илэрхийлж байсан юм.
Харин түүний хошигнолыг тэсээгүй Смит тайзан дээр гарч Рокын түүний нүүр рүү цохисон байна. Үзэгчдийн дунд байсан CNN-ийн сурвалжлагч Стефани Элам хэлэхдээ Рокын цохиулж байгаа нь сонсогдсон. Смит хоёр удаа "Хараал идсэн амаараа эхнэрийн маань нэрийг бүү хэл" гэхэд Рок: "Өө, хөөх" гэж л хариулсан гэжээ.
Театрт бус бусад газраас үзэж буй үзэгчдийн хувьд энэ хэсгийн дуу хаалттай байсан юм. Үүний дараа театр даяар чимээгүй болж, Рок "Энэ бол телевизийн түүхэн дэх хамгийн агуу шөнө байлаа" хэмээжээ.
Энэ явдлаас хойш ойролцоогоор 40 минутын дараа Смит тайзан дээр эргэн ирж, Оскарын шилдэг эрэгтэй жүжигчний шагналаа аван, Академи болон шагналд нэр дэвшсэн нөхдөөсөө уучлалт гуйсан боловч Рокыг нэрээр нь дурдаагүй ажээ.