Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН-ын бүлэг: Эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд давж гарах саналыг ЗГ бэлтгэж, УИХ-аар шийдүүлэх чиглэл өглөө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд
Гэрэл зургийг MPA.mn

МАН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Б.Баттөмөр нар мэдээлэл өглөө.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Бүлгээр хоёр асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт, улс оронд үүсээд буй эдийн засгийн нөхцөл байдлын талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өгсөн. Хоёрдугаарт, газрын тухай хуулийн талаар хэлэлцсэн. Сүүлийн үед Монгол Улсын эдийн засаг ярвигтай байдалд байна. Ковидын хүнд нөхцөл байдлыг залгаад Орос, Украины дайны асуудал нөлөөлж байна. Улмаар гишүүд ярилцаад тодорхой шийдэл гаргалаа. Богино хугацаанд давж гарахын тулд УИХ шийдвэр гаргах шаардлагатай. Тиймээс Засгийн газрыг ойрын үед тодорхой саналуудаа бэлтгэж, боловсруулаад УИХ-д оруулж ир гэсэн ерөнхий чиглэл дээр тогтсон.

Газрын тухай хуулийн тухайд бүлгийн гишүүд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн" хэмээлээ.

Б.Баттүшиг 92 хувийн саналаар МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо
Б.Баттүшиг 92 хувийн саналаар МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.