Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Зүмбэрэллхам: Шүүх Хөгжлийн банкны асуудалд нийгмийн сэтгэлзүйд автахгүйгээр шийдвэрээ гаргана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 47 секунд

Сэтгүүлчид ШЕЗ-ийн даргатай Хөгжлийн банкны хэргүүдийг олон нийтэд ил тод мэдээлэх, асуудлаар уулзлаа.

Сэтгүүлч Ө.Отгонбаатар :

-Гуравдугаар сарын 29 буюу ирэх мягмар гарагт болох УИХ-ын нээлттэй сонсголд анхаарлаа хандуулж байгаа. Уг нээлттэй сонсголд хэвлэл мэдээллийн байгууллагыг нээлттэй оролцуулах, асуух эрхтэй нэг сэтгүүлчийг байлгаач гэж хүссэн. Мөн Хөгжлийн банктай холбоотой шүүх хуралд хэвлэл мэдээллийн байгууллагыг нээлттэй оролцуулах хүсэлт гаргаж байна.

ШЕЗ-ийн дарга Д.Зүмбэрэллхам:

-ШЕЗ хуульд заасан үндсэн таван чиг үүрэгтэй. ШЕЗ-д олон нийтээс нуух зүйл байхгүй. Одоогоор Хөгжлийн банктай холбоотой 57 нэхэмжлэл хүлээж авсан байна. Үүнээс 41 нэхэмжлэлд нь иргэний хэрэг үүсгэсэн байна. Бусад хэргүүд нь шийдэгдээд явж байгаа. Цаг хугацааны хувьд сүүлийн гурван жилийн нэхэмжлэл байна.

Мөн захиргааны хэрэгт Хөгжлийн банктай холбоотой гурван нэхэмжлэл байна. Тэдгээрийг захиргааны хэргийн журмаар шийдсэн. Цагдан хорихтой холбоотой 12 хүсэлт ирснээс хоёрт нь татгалзаж, үлдсэн 10-т нь зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банктай холбоотой 10 хүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ аваад байна.

Хөгжлийн банктай холбоотой асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа нь ойлгомжтой. Шүүх олон нийтийн сэтгэл хөдлөл, сэтгэл зүйд автахгүйгээр зөвхөн хуульд заасан журмаар аливаа хэргийг шийдэх ёстой. Уг журмаараа л шийдвэрлэнэ.

Б.Мөнхжин: Манай улс таван өвийг дэлхийн өвийн үндсэн жагсаалтад бүртгүүлсэн
Б.Мөнхжин: Манай улс таван өвийг дэлхийн өвийн үндсэн жагсаалтад бүртгүүлсэн
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.