Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Зүмбэрэллхам: Шүүгчдийн тоог 200 орчмоор нэмэхийн тулд төсвөө 296 тэрбум болгож НЭМСЭН

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 6 секунд

Хэмнэлтийн тухай хууль хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Яг энэ цаг үед төрийн байгууллагууд ирэх жилийн төсвийн саналаа хүргүүлээд буй. Тэгвэл Шүүхийн ерөнхий зөвлөл 2023 оны төсвөө 296 тэрбум болгож өсгөсөн гэх шүүмжлэл гараад байна.

Энэ талаар ШЕЗ-ийн дарга Д.Зүмбэрэллхамаас тодруулсан юм.

Тэрбээр "Монгол Улсын гурван шатны шүүхэд нийт 699 шүүгч ажиллах ёстой. Одоогийн байдлаар 506 орчим шүүгч байна. Уг нь эдгээр 699 шүүгчийн орон тоог үе шаттай нэмэгдүүлнэ гэж аль 2016 онд Засгийн газрын тогтоол батласан.

Гэтэл үүнээс хойш нэг ч орон тоо нэмээгүй.

Нэг ёсондоо 699 шүүгчийн хийх ёстой ажлыг 500 шүүгч хийж байна. Үүнээс болж шүүхийн ачаалал ихсэж, шүүгч нар хавтаст хэрэгтэй бүрэн танилцах цаг хугацаа хомс байгаа юм. Тиймээс ирэх 2023 онд шүүгч нарын тоог үе шаттай нэмэгдүүлэх зорилт тавьсан.

Төсвөө 296 тэрбум болгож нэмэгдүүлэх хүсэлт тавьсан нь үүнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, дээрх төсөв дотор, ШЕЗ-ийн үндсэн зарлагаас гадна шинээр томилогдох 200 орчим шүүгчээс гадна тэдгээрийн туслах, офиссын ширээ, сандал, бичиг хэрэг гэх мэт зардал багтсан байгаа.

Шүүх хараат бусаар ажиллах, шүүх шударгаар ажиллахад зэрэгт шүүгчдийн орон тооны асуудал маш чухал. Тиймээс үүнийг ард түмэн ойлгох байх гэж байна. Гэхдээ энэ цаг үед Хэмнэлтийн тухай хууль хэрэгжиж байгаа учир төсөв батлагдах эсэх нь тодорхойгүй. Уг нь батлагдвал шүүхийн үйлчилгээ иргэдэд хүртээмжтэй хүрэхэд ихээхэн хэрэгтэй юмсан" гэлээ.

УУХҮЯ: Хоёр хоногийн хугацаанд нүүрс тээврийн 2037 автомашин хил нэвтэрлээ
УУХҮЯ: Хоёр хоногийн хугацаанд нүүрс тээврийн 2037 автомашин хил нэвтэрлээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.