Монголын Үндэсний Бөхийн Холбооны дүрмийн дагуу МҮБХ-ны цэцдийн зөвлөлөөс "Их эе"-ийн товыг зарлаж, төлөөлөгч сонгох журмыг баталдаг. Энэ хүрээнд 2022 оны гуравдугаар сарын 21-ны өдрийн “Цэцдийн зөвлөл”-ийн гишүүдийн цахимаар хуралджээ. Цэцдийн зөвлөлийн зарим гишүүдийн “Ээлжит Их Эеийг 2022 оны дөрөвдүгээр сарын есний Бямба гарагт хуралдуулах” санал дэмжигдсэн байна. Иймд Монголын Үндэсний Бөхийн Холбооны ээлжит Их Эеийг 2022 оны дөрөвдүгээр сарын есний өдөр хуралдуулахаар тогтжээ.
Тус хуралд бэлтгэх ажлын хэсэг, дүрмийн комиссыг тус бүр 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулах бөгөөд Цэцдийн зөвлөлийн гишүүдээс орж ажиллах гишүүд 2022 оны 3-р сарын 25-ны дотор саналаа өгөх ёстой юм.