Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Тодруулбал, Төрийн байгууллагын зүгээс 3 жилийн хугацаанд зарим төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийхгүй юм байна.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Хяналт шалгалтын давхардлыг арилгах зорилгоор Засгийн газар хэд хэдэн ажил зохион байгуулж байгаа. Тухайлбал, энэ тавдугаар сард Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барихаар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, нэг ААН байгууллагад хэд хэдэн төрийн байгууллагын хяналт шалгалт давхардаж хийгддэгийг бүхэлд нь таслан зогсооно. Жишээ нь, Мэргэжлийн хяналтын байгууллага нэг л төрлийн хяналт шалгалт тухайн чиглэлээрээ тухайн ААН-д хийдэг тогтолцоо руу шилжинэ" гэлээ.