Беларусь Украины эсрэг дайнд "удалгүй" Оростой нэгдэж магадгүй гэж АНУ болон НАТО-гийн албаны хүмүүс CNN-д мэдээлжээ. Тус улс уг арга хэмжээгээ аль хэдийн авч эхэлсэн байна. Тодруулбал, Орос Украин руу довтолгоогоо Беларусийн нутаг дэвсгэрээс хэсэгчлэн эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн сард Кремль Украин руу довтлохын өмнө Оросын олон мянган цэрэг Беларусь нутагт цугларсан байна. Тухайн үедээ үүнийг хоёр улс сургуулилт хийх зорилготой гэж мэдэгдэж байв.
НАТО-гийн цэргийн албан тушаалтан хэлэхдээ "Беларусь мөргөлдөөнд орох магадлал улам бүр нэмэгдсээр байна. "(ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир) Путинд дэмжлэг хэрэгтэй байна. Юу ч байсан туслах болно" гэжээ.
Харин өөр нэгэн цэргийн албан тушаалтан "Беларусийг дайнд оролцуулах эцсийн шийдвэрийг Москва гаргах ёстой. Одоогоор Беларусийн хүчин Украин дахь тулалдаанд оролцож байгаа гэсэн мэдээлэл алга байна" хэмээжээ.
Харин Беларусийн сөрөг хүчний эх сурвалж "Беларусийн байлдааны ангиуд ойрын хэдэн өдрийн дотор Украины нутаг дэвсгэрт ороход бэлэн байгаа бөгөөд олон мянган цэрэг оруулахад бэлэн байна" хэмээсэн байна.
Одоогоор Беларусь Украин дахь тулалдаанд оролцож байгаа гэсэн ямар ч шинж тэмдэг илрээгүй гэдгийг эх сурвалжууд онцолсон бөгөөд АНУ-ын батлан хамгаалахын өндөр албан тушаалтан Пентагон "Беларусьчууд Украин эсвэл Украин руу нүүхээр бэлтгэж байгаа гэсэн ямар ч шинж тэмдэг хараагүй" гэж мэдэгджээ.
Эх сурвалж: CNN