Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: Чуулганы ирц бүртгэхдээ гишүүдийн нүүр таньдаг системийг нэвтрүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 59 секунд

УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ. Чуулганд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, яам агентлагийн дарга нар болон хуулийн байгууллагын удирдлагууд оролцсон юм. Чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.

Тэрбээр "Парламентын цахим шилжилт хийх зайлшгүй шаардлагатай. Иргэдийн оролцоог дэмжсэн цахим орчинг бүрдүүлж, олон нийтэд ээлтэй ил тод цахим парламент болох зорилтыг дэвшүүлсэн. Мэдээллийн технологийн дэвшил олон улсад асар хурдан нэвтэрч байна. Бид үүнээс хоцрох ёсгүй. Тиймээс хуралдааны явцад гишүүдийг бүртгэх үг хэлэх санал өгөхөд хурууны хээг ашигладаг болсноор "төгөлдөр хуурддаг" буруу жишгийг халсан. Үр дүнд нь хуралдааны ирц гишүүдийн хариуцлага сайжирсан. Цаашид нүүр таньдаг системийг суурилуулахаар ажиллаж байна" гэв.

УИХ-аас Хөгжлийн банкны асуудлаар Ерөнхий сонсгол зохион байгуулахаар болжээ
УИХ-аас Хөгжлийн банкны асуудлаар Ерөнхий сонсгол зохион байгуулахаар болжээ
 
Н.Цэрэнсамбуу: 1072 хувьцааны ногдол ашгийг хэзээ олгохыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийднэ
Н.Цэрэнсамбуу: 1072 хувьцааны ногдол ашгийг хэзээ олгохыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийднэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.